Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбит тоотод үйл ажиллагаа явуулдаг цэцэрлэгт “Угаартсан хүн байна” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр бүртгэгджээ.
Тус дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс шалгахад 65 настай, эмэгтэй “Ц” болон 55 настай, эмэгтэй “А” нар нь хувийн цэцэрлэгийн галлагааны өрөөнд угаартсан байжээ.
Яаралтай тусламжийн эмч үзлэг хийж тус цэцэрлэгт байсан 12 хүүхдэд ямар нэгэн угаарын шинж тэмдэг илрээгүй, 2 багшид угаарын хөнгөн шинж илэрч, зөвлөгөө өгсөн байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.