ХҮН намаас "Daewoo Bus" компанийг Солонгосын хуулийн байгууллагаар шалгуулах хүсэлтийг тус улсын Элчин сайдын яаманд өнөөдөр хүргүүлэв.
НИТХ дахь ХҮН намын бүлгийн дарга Д.Гантулга:
-Автобус худалдан авахдаа Монгол талаас тендерийн хуулийн дагуу явуулаагүй, нууцад оруулсан. Мөн оруулж ирсэн автобуснууд нь шаардлага хангахгүй байна. Үүнтэй холбоотойгоор иргэдийн гомдол, шүүмжлэл их гарч байгаа. Олон нийтийн гомдлын дагуу хэргийг Тагнуулын Ерөнхий Газар, Авлигатай Тэмцэх Газарт шалгуулахаар өгсөн байна.
Түүнчлэн Солонгосын Элчин сайдын яаманд хүсэлт хүргүүлж байна. Солонгосын "Zyle Daewoo Bus" корпорац үнэхээр хил дамнасан луйвар, гэмт хэргийн чанартай ажиллагаанд оролцсон эсэхийг Солонгосын прокурорын газартаа хүсэлт тавьж, шалгуулж өгөөч гэх хүсэлтийг өгч байна.
Татвар төлөгчдийн мөнгө зүй бусаар зарцуулагдсан байж магадгүй энэ үйлдэлд Солонгосын талаас бидэнтэй хамтран ажиллах хүсэлтийг хүргүүлж байна гэлээ.
Харин БНСУ-ын Элчин сайдын яамны төлөөлөл "Бид та бүхний хүсэлтийг хүлээж авъя" гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.