Налайх дүүргийн нэгдүгээр хороо Өвөр шандад Шатахуун түгээх станцаас 50 метрийн зайд өвс ачсан ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлага онцгой байдлын байгууллагад өчигдөр орой иржээ.
Дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гал түймэр унтраах 28-р ангийн 11 алба хаагч гурван нэгж техниктэйгээр 21:36 цагт галын тархалтыг зогсоож, 22:55 цагт гал түймрийг бүрэн унтраасан гэж Нийслэлийн онцгой байдлын газраас мэдээллээ.
Хэрэв гал тархсан бол ШТС дэлбэрэх эрсдэл өндөр байсныг гал сөнөөгчид аюулгүй болгожээ.
Иймд автомашин, ачаа тээшний аюулгүй байдлыг хангаж явахыг сэрэмжлүүлэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ugaasa ter haiwar baing uwus zarad zogsooj baidag boliuulah hergtei