СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

НХААГ-ын хоёр албан тушаалтныг “Тэнүүн-Огоо”-гийн удирдлагад давуу байдал олгосон гэж буруутгав

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
1 жилийн өмнө

Улаанбаатар хотын нийтийн тээврийг сайж­руулах төслийн хүрээнд автобусны парк ши­нэч­лэл хийж, БНСУ-ын “Daewoo” компанид үйлдвэр­лэсэн гэх автобуснууд оруулж ирсэн нь ол­ны анхааралд өртөж дуулиан тариад буй. Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйл­чил­гээ үзүү­лэгч “Эрдэм транс”-ынхан он зас­сан авто­бус 10 гаруй жилийн турш үйлчилгээнд явуулж төс­вөөс татаас хэмээн их хэмжээний мөнгө авч бай­сан хэрэгт захирал Я.Эрдэнэбилэгийг шалгаж байгаа.

Тэгвэл тус сал­барт ажил­ладаг “Тэнүүн-Огоо”-гийнхон ул­сын нуу­цад хамааруулсан тен­дерт шал­гарч оруулж ирж буй автобуснууд нь наад захын шаард­лагыг хан­гаа­гүй, ашиглалтаас гарс­ныг нийлүүлж байгаа нь тодорхой болсон. Ту­хайлбал, БНСУ-д 10 жил ашиглаад үйлчилгээнээс ха­сагдсан унааг Вьетнамд капитал зас­вар хий­гээд манай ул­сад өгч байж. Автобусны хөдөл­гүүрийн хувьд “Евро-5” байхыг шаардсан атал “Евро-2” буюу DE-12, DE-2366 загварынх бай­гааг мэргэжилтнүүд хэлэв. Кузов нь зэвэнд амар­хан идэгдэж, мууддаг бөгөөд БНСУ-даа ашиглалтаас гарч актлагдсан автобусыг будаж, за­маск тавиад засаж оруулж ирсэн нь тодорхой байгаа юм. Түүгээр ч зогсохгүй 2023 онд БНСУ-д үйлдвэрлэж буй бүх автобус доторх дизай­наа өөр­чилсөн атал хуучин бүхээгтэйг авчирсан нь энэ өдрүүдэд тодорхой боллоо.

Энэ дуулиантай холбоотойгоор “Тэнүүн-Огоо” ХХК-ийн ерөнхий захирал А.Ганхуягийн Хан-Уул дүүрэг дэх гэр, Баянгол дүүргийн 20 дугаар хороон дахь тус компанийн оффис, гүйцэтгэх захирал, өмнө нь нийслэлийн Нийтийн тээврийн газар, “Автобус-3” ХК-д эрх бүхий албан тушаал хашиж байсан Ж.Эрдэнэбатын гэрт нэгжлэг хийсний дараа ШШГЕГ-ын харьяа Цаг­дан хорих 461 дүгээр ангид энэ сарын 2-ны 00.30 цагийн үед албадан саатуулав. Тэдэн­тэй хамт нийслэлийн Худалдан авах ажиллагааны га­зар (НХААГ)-ын Мэдээлэл, технологийн хэлт­сийн дарга Б.Түмэнжаргал, тус газрын төлөв­лөлт, зо­хион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Ш.Баярсүх нарыг цагдан хорьсон юм. Энэ дөрвөн хү­нийг Эрүүгийн хуулийн 22.1-2 дахь хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан” гэх үндэслэлээр хэрэг нээсэн аж.

Өө­рөөр хэлбэл, НХААГ-ын албан тушаалт­нууд “Тэ­нүүн-Огоо”-гийн удирдлагад давуу байдал ол­госон, тус компанийнхан удирдан зохион бай­гуулж хамтран оролцсон гэж үзэж байгаа юм билээ. Тэднээс гадна нийслэлийн ЗДТГ-ын дарга И.Баатархүү, нийслэлийн Худалдан авах ажил­лагааны газрын дарга Г.Энхтайван на­раас ЭЦА-ныхан мэдүүлэг авсан юм.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад “Тэнүүн-Огоо” ХХК-ийн удирдлагыг бусдыг зали­лан мэ­хэлсэн хэмээн яллагдагчаар тооцож ч бол­зошгүй. Учир нь БНСУ-даа хугацаа нь дуус­сан ав­тобусыг шинэ, “Евро-5” стандартын шаардлага хангасан хөдөлгүүртэй, утаагаа бү­рэн шүү­дэг гэх мэтээр хуудуутай тээврийн хэрэгсэл “шахсан” нь тодорхой болж буй билээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.