Энэ оны физиологи, анагаах ухааны салбарын Нобелийн шагналын эзэд өчигдөр /2023.10.02/ тодров.
Нуклейн хүчлийн суурийг өөрчлөх чиглэлээр нээлт хийж, COVID-19-ийн үр дүнтэй mRNA вакциныг гарган авах боломжийг олгосныхоо төлөө Унгарын эрдэмтэн Каталин Карико, Америкийн судлаач Дрю Вайсман нар Нобелийн шагналын болзол хангажээ.
Нобелийн хороо "Дэлхий даяар COVID-19 цар тахал дэгдэж, бусад тахал өвчний аюул маш их байгаа энэ үед тэдний ажил үнэлж баршгүй үнэ цэнтэй" гэж үзжээ.
Өнгөрсөн оны шагналыг Шведийн ген судлаач Сванте Паабо "Устаж үгүй болсон гоминидын ген ба хүний хувьслын талаар хийсэн нээлтүүдээрээ" хүртсэн билээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.