СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2023-10-02

Д.Сумъяабазар: Би ширэн нүүрлээд байгаад байж чадахгүй

Нийтэлсэн
6 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
6 сарын өмнө

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар өнөөдөр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгснийг МАН-ын Удирдах зөвлөл дэмжсэн. Улмаар тэрбээр Ерөнхий сайдтай удтал уулзаж ярилцсаны эцэст улс төрийн шийдвэрээ эцэслэжээ. Тэрээр "Дараагийн Хотын даргыг таны зүгээс тавих нь зүйтэй" гэдгээ илэрхийлжээ. 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар: 

-Үер ус, Ковид гээд олон сорилт бэрхшээлийг өнгөрсөн хугацаанд даван туулсан. Одоо өвөлжилтийн бэлтгэл хангах, Сэлбэ гол дагуу цуцалсан захирамжийг хэрэгжүүлж, далан байгууламж барих, бонд босгох зэрэг цаг үеийн тулгамдсан асуудлууд хүлээгдэж байгаа учир худалдан авах ажиллагаатай холбоотой алдаа гарсан хариуцлагыг хүлээн, өөрийн хүсэлтээр огцорч байна аа. Надад өөр сонголт алга. Би ширэн нүүрлээд байгаад байж чадахгүй. 

Ногоон автобусны асуудлаас болж ард түмнээ уурлуулж бухимдуулсандаа хүлцэл өчье. Хууль, хяналтын байгууллага шалгаад асуудал байвал гаргаж ирэх ёстой. Нийслэлд 773 автобус шаардлагатай байгаа шүү. 

Хотын даргын алба гэдэг хайруулын таваг шиг алба байдаг юм байна. Би Хотын дарга болсондоо хэзээ ч харамсахгүй. Ойр тойрны хүмүүс нь дэмжиж ажиллахгүй бол үнэхээр хүнд ажил байна. Их ч хат суулаа. Дараагийн хотын даргаа хайрлаж яваарай гэж хэлмээр байна гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.