СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2023-10-02

Д.Тогтохсүрэн: Хотын дарга Д.Сумъяабазарын чөлөөлөгдөх хүсэлтийг МАН-ын бүлэг дэмжсэн

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл өгөв. 

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн:

-Үдээс өмнө Ж.Сүхбаатар сайд ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан. Мөн нийслэлийн түгжрэлээс гадна газар олголт, замбараагүй хот төлөвлөлт зэрэг асуудал дээр ажлын хэсэг гарч ажиллахаар болсон.

Дөнгөж сая МАН-ын бүлэг үргэлжлүүлэн хуралдлаа. Үдээс хойш Хотын дарга Д.Сумъяабазартай уулзалт хийж ярилцсан. Бүлгийн хурлын үеэр Д.Сумъяабазар огцрох хүсэлтээ албан ёсоор гаргалаа.

Нийтийн тээврийн парк шинэчлэлийн худалдан авалттай холбоотой асуудал Засгийн газартай холбоогүй. Өөрөөр хэлбэл, нийслэлтэй холбоотой асуудал. Тиймээс Ж.Сүхбаатар, Д.Сумъяабазар нартай хариуцлагын асуудлыг ярьж байгаа юм.

Ерөнхий сайд ажлаа хийж чадахгүй байгаа хүмүүстэйгээ хариуцлага тооцож чадаж байна гэж харж байна.

Дараагийн хамгийн том ажил бол парк шинэчлэлийн ажил. Ногоон автобусыг авахгүй. Гэрээ хийсэн компанитайгаа гэрээгээ цуцлах талаар ярилцаж, дараагийн парк шинэчлэлийн асуудлыг ярина.

Энэ асуудалд дараа дараагийн хүмүүс нь болон Засгийн газар тодорхой чиглэлтэй ажиллана.

Ирэх долоо хоногт Засгийн газрын гишүүний тухай асуудлыг УИХ-аар танилцуулагдаад явах байх гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.