СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-10-02

СӨРӨГ ТАЙЛБАР: Ж.Сүхбаатар, Д.Сумъяабазар нарын эсрэгцсэн тайлбар ажлаа өгөхөд хүргэлээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
1 жилийн өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт 2009 оноос хойш парк шинэчлэл хийгээгүй бөгөөд үйлчилгээнд явж байгаа автобуснуудын 60 гаруй хувийнх нь насжилт хэтрээд байгаа юм. Улмаар нийтийн тээврийн парк шинэчлэлд улсын төсвөөс 318 тэрбум төгрөг тусгаж, худалдан авах ажиллагааг шуурхай зохион байгуулахыг Хотын дарга Д.Сумъяабазарт даалгаж, 318 тэрбумыг захиран зарцуулах эрхийг түгжрэлийн сайд Ж.Сүхбаатарт олгожээ. Ингээд тендерт “Тэнүүн-Огоо” ХХК шалгарч, БНСУ-ын “Daewoo” компанийн Вьетнамд угсралт хийсэн 400 автобус оруулж ирэв. Гэтэл хуучин автобуснууд засварлаж, Монгол улс руу нийлүүлсэн гэх асуудал үүсэв.

Өнөөдөр Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга, сайд Ж.Сүхбаатар үдээс өмнө, үдээс хойш Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар ёс зүйн хариуцлага хүлээж, албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгснөө мэдэгдлээ. Хариуцлага хүлээн огцорсон нь тэдний эсрэгцсэн, нэг нэгнээ үгүйсгэсэн байр сууринаас асуудалд хандаж, бурууг бусад руу чихсэнээс үүссэн гэж үзэх үндэстэй. Иймд бурууг нэг нэгэн рүүгээ чихсэн, эсрэгцсэн байр суурийг нь бид та бүхэнд дэлгэж байна. 

Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга асан Ж.Сүхбаатар: 

-Автобус авах асуудлыг яамгүй сайд байсан учир Хот руу шилжүүлсэн. Ногоон автобусны тендерийг би биш Д.Сумъяабазар хийсэн. Мэргэжлийн хүмүүсээс бүх үзүүлэлтүүд сайжирсан мэдээллийг авсан. Будаг, замаскыг муу хийнэ гэж бодсонгүй, толгойд энэ талаар орж ирсэнгүй.

Би Улаанбаатар хотын асуудлыг олон жилийн өмнө ярьсан. Энэ олон асуудлыг арилгах ажилд оронгуутаа өөрөө буруутан болж үлдлээ.

Энэ асуудал дээр төсвийн ерөнхийлөн захирагч нь би учраас эрхээ шилжүүлснээр хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл болохгүй. Ямар ч байсан би ёс зүйн хариуцлага хүлээж байна. Хотын дарга Д.Сумъяабазар бид хоёр ярьж байгаад шинээр орж ирсэн ногоон автобуснуудыг талбай дээр гаргаж тавиулсан. Хууль хяналтын байгууллага шинэ, хуучин асуудлыг эцэслэнэ гэлээ.

Харин Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар:

-Төсвийн ерөнхийлөн захирагч нь түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар. Миний зүгээс ажлын хэсэг гаргаад зохион байгуулах үүрэг өгсөн. Ногоон автобуснуудыг оруулж ирэхэд хаана алдаа гарсныг Ж.Сүхбаатар сайдаас асуу. Би тендерийн асуудалд оролцохгүй гэдгээ анхнаасаа хэлсэн. Ногоон автобуснуудыг оруулж ирсэн "Тэнүүн-Огоо" ХХК-д нийтийн тээврийн газар хяналт тавих ёстой. Ажлын хэсэг алдаа гаргасан эсэхийг хууль хяналтын байгууллага нь тогтооно.

Орж ирсэн автобуснуудыг буцаана. Энэ өвөл нийтийн тээврийн парк шинэчлэл зогсохоос өөр аргагүй болсон. Гэм буруутай нь тогтоогдвол би хариуцлага хүлээнэ гэлээ.

"Тэнүүн Огоо" ХХК-ийн захирал А.Ганхуяг:

-"Автобус шинэ үү, хуучин уу" гэх асуудал дээр би өөрийн нүдээр харж байсан учраас итгэлтэй байгаа. Ногоон автобусыг инженер хүний нүдээр харахад будаг шунхан дээр алдаа гаргасныг хараад “цаад” компанидаа хэлсэн. Автобусыг иргэдэд хурдан хүргэх үүднээс шахамдуулсан нь үнэн. Харамсалтай нь яаравчилснаас процедурын алдаа гарлаа. Daewoo өөрөө хариуцлага хүлээнэ биз ээ. 

Би брэндийн автобус оруулж ирснээрээ буруутан болоод сууж байна. Даваа гаригт би АТГ, Цагдаагийн байгууллагад манай дансаар орж ирсэн мөнгө хаашаа орсныг шалгуулна. Хэрвээ, энэ тендерт илүү мөнгө авсан байх юм бол хариуцлага хүлээнэ. Капитал засвар хийгээгүй гэдэгт нүүр бардам байна гэсэн юм.

Ямартай ч асуудал дагуулаад буй ногоон автобуснуудыг улс хүлээж авахаас татгалзаж, Түгжрэлийн сайд Ж.Сүхбаатар, Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар нар өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө өгөөд байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

иргэн
1 жилийн өмнө
202.126.90.77

Хуулийн байгууллагын шалгалтын сургаар огцорч болохгүй, түүний дүн гарахаар яахыгаа шийдэх хэрэгтэй. Огцрох саналыг Ерөнхий сайд хүлээж авбал гоомой юм болохвий дээ.

Ард
1 жилийн өмнө
103.57.94.153

Ганхуяг гэгч этгээд юу юу гэж бүлтэрсэнийг олон олон хүн сонссон Одоо юу юу болоод байгааг бас олон нийтээр харлаа Ёстой л Гал үлээх Газар гишгэхээс бусад нь ХУДАЛ гэж ийм л үйлдлийг Хүнэнцэрийг хэлдэг байх даа

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.