СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2023-10-02

Ерөнхий сайд МАН-ын бүлгээс улс төрийн дэмжлэг хүслээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

УИХ дахь МАН-ын бүлэг цаг үеийн асуудлаар өнөөдөр хуралдаж, зарим шийдвэрийг гаргажээ. 

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн:

-МАН-ын бүлгийн хурлаар нэг асуудал хэлэлцлээ. Нийслэлийн нийтийн тээврийн шинэчлэлийн асуудалтай холбоотойгоор Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатарын мэдээллийг сонссон. Болсон үйл явдал, худалдан авалтын үйл явц, нийлүүлэгдсэн бүтээгдэхүүний талаар та бүхэнд мэдээлэл өгсөн гэж ойлгож байна. Өөрөө өргөдлөө өгч байгаагаа ч мэдэгдсэн гэж байх. 

Ж.Сүхбаатар сайд нийслэлийн түгжрэлийг бууруулах чиглэлд бас ч гэж идэвхтэй ажиллаж байсан. Харамсалтай нь нэгэнт алдаа гарсан учраас өргөдлөө өгөх нь зүйтэй гэж үзжээ. Энэ асуудалтай холбогдуулаад бүлгээс хоёр шийдвэр гаргасан.

Нэгдүгээрт, нийслэлд ужгирсан том асуудлуудын нэг нь газар олголттой холбоотой маргаан юм. Хоёрдугаарт, нийслэлийн хот төлөвлөлтийн зөрчлүүд. Төлөвлөлтгүй хотын асуудал, түгжрэл гэх мэт.

Хоёрдугаарт, Тиймээс энэ асуудалд бүлэг улс төрийн дэмжлэг үзүүлэх шаардлага байна гэсэн. Ингээд 100 хувийн саналаар бүлэг Ерөнхий сайдын саналыг дэмжинэ гэдгээ илэрхийллээ.

Ногоон автобустай холбоотой асуудлаар Авлигатай тэмцэх газар, Эрүүгийн цагдаагийн алба хамтарсан баг гаргаж, хэрэг бүртгэлийн ажиллагаа явуулж байгаа юм байна. Лхагва гарагт Засгийн газрын хуралдаанд танилцуулна. Түүний дараа Ерөнхий сайд холбогдох хүмүүст хатуу хариуцлага хүлээлгэж шийднэ гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.