СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2023-10-02

Жокер: Муу хүмүүс биднийг төлөөлж С.Зоригийн хөшөөнд цэцэг өргөж байгаа нь таалагдахгүй байна

Нийтэлсэн
7 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Админ
7 сарын өмнө

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Санжаасүрэнгийн Зориг агсны хөшөөнд өнөөдөр зарим нам, улс төрийн төлөөллүүд цэцэг өргөлөө. Энэ үеэр “Жокер”-ийн дүрд хувирсан нэгэн эрхэм хүрэлцэн ирсэн байв. Түүний сэтгэгдлийг сонслоо.

-Энэ өдөр нам улс төрийн зүтгэлтнүүд С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлдэг уламжлал тогтжээ. Таны байр суурийг сонсох гэсэн юм?

-Би Ардчилсан намын гишүүн хүн. Намайг Авар гэдэг. Аравдугаар сарын 2-ны энэ өдөр бол Монгол үндэстний хувьд гунигт өдөр. Эрх чөлөө, ардчилал, шударга ёсны төлөө тэмцэж явсан эрхэм хүнийг бүрэлгэсэн өдөр.

Энэ өдөр би гуниг тээж ирлээ. . Тэр дарангуйллын эсрэг тэмцэгч, улс төрийн нэртэй зүтгэлтэн байсан.

Өнөөдөр С.Баярцогт мэтийн АН-ын тэргүүн дэд ерөнхийлөгчийн үүрэг хашиж байгаа муу хүмүүс биднийг төлөөлж С.Зоригийн хөшөөнд цэцэг өргөж, жүжиг тоглож байгаа нь таалагдахгүй байна.

Жинхэнэ ардчилсан үзэлтэй, шударга хүмүүс хүндэтгэл үзүүлэх учиртай.

-Та өнөөдөр “Жокер”-ийн дүрд хувираад ирсэн нь ямар учиртай юм бэ?

-. Би ингэж Жокер шиг болоод яваад байгаа нь ямар учиртай вэ гэхээр улс орон, нийгэм чинь Жокер шиг боллоо, хэрцгий боллоо гэдэг мессежийг хүргэхийг хүссэн юм. . Адууг нь туусан хүнийг шууд автомашинаар дайрах гэж оролдох жишээтэй. Хууль үйлчилдэггүй ийм бусармаг, дээрэнгүй хүмүүс их болсон байна.

Хууль биелэгдэхгүй байна. Хууль биелэгдэхгүй байгаа учраас нийгэм эрүүл биш боллоо. Тиймээс бид үүнээс сэргийлж эрүүл оюун ухаанаар нийгмээ засаж авах шаардлагатай.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.