СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-10-02

1 сартай нярайг сандлын түшлэгээр даржээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороонд иргэн А суудлын автомашины ар хэсэгт ачаа ачих үедээ арын суудалд хэвтүүлсэн 1 сартай хүүхдийг автомашины сандлын түшлэгээр дарсан гэх дуудлага цагдаагийн байгууллага иржээ.

Нярай хүүхдийн биеийн байдал хөнгөн, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.

Цагдаагийн байгууллагад:

-Хүүхэд зам тээврийн осолд өртөх,
-Жолооч ойр орчныг шалгахгүй хөдөлгөөн эхлүүлснээс ард, урд тоглож байсан бага насны хүүхдийг дайрах,
-Автомашины цонх онгорхой хөдөлгөөнд оролцох үед хүүхэд цонхоор унах, донсолгоонд шидэгдэх,
-Машин дотроо бага насны хүүхдийг цоожлох,
-Хүүхдийг тусгай зориулалтын бүс, сандалгүй зорчуулаагүйгээс гэмтэх,
-Дотор нь хүүхэд байгааг шалгалгүйгээр автомашиныг ачиж, журмын хашаанд хадгалах зэрэг насанд хүрэгчдийн зөвхөн автомашинтай холбоотой хариуцлагагүй үйлдлээс хүүхдийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдалд эрсдэл учирч байна.

Иймд хүүхдэд автомашины сандлын түшлэгээр хүртэл амь нас, эрүүл мэндэд нь хохирол учруулж болзошгүйг анхаарч, хүүхэд байгаа газарт сонор сэрэмжтэй, анхаарал болгоомжтой, аливаа эрсдэлээс сэргийлэхийг Цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.