СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2023-10-02

ХҮН нам: "Ногоон автобус"-ны асуудал хил дамнасан мөнгө угаах гэмт хэргийн шинжтэй үйлдэл

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

ХҮН намаас хотын дарга Д.Сумъяабазар, сайд Ж.Сүхбаатар нарыг огцруулж, хууль хяналтын байгууллагаар шалгуулах хүсэлтийг Ерөнхий сайдад хүргүүлэв. 

ХҮН намын Удирдах зөвлөлийн гишүүн П.Наранбаяр:

-Асуудал дагуулаад байгаа тус автобусыг үйлдвэрлэгч БНСУ-ын "Zyle Daewoo bus" компанийн дэд еөрнхийлөгч гэх хүн өчигдөр Монголд ирж, "Тэнүүн-Огоо" ХХК-ийн байранд тайлбар мэдээлэл өгсөн. Арлын дугаар нь 30 жилийн өмнөх дугаар гэж худлаа мэдээлэл өгсөн хүмүүсийг шүүхэд өгнө гэж мэдэгдсэн. Ингэж хэлж байгаа нь .

Иймд манай намын зүгээс. Засгийн газрын үүрэг даалгаварыг хангалтгүй биелүүлсэн учир огцруулах бүрэн үндэслэлтэй юм. Мөн Солонгосын компанийг тус улсын Ерөнхий прокурор, Эрүүгийн цагдаагийн газарт хандаж шалгуулна гэдгээ өнөөдөр мэдэгдэж байна. 

Төлөөлөгчид нам харгалзахгүйгээр нийслэлийн иргэдийн өмнөөс асуудалд хандана гэж найдаж байна. Мөн энэ асуудал дээр бидэнтэй хамт байгаарай гэж иргэдэд болон хэвлэл мэдээллийнхэнд уриалмаар байна гэв.

УИХ-ын гишүүн, ХҮН намын дарга Т.Доржханд:

-Сонгуулийн өмнөх отгон чуулган өнөөдөр нээлтээ хийв. Энэ чуулганаар олон чухал асуудал хэлэлцэнэ. Нүүрсний хулгайн нээлттэй сонсголыг энэ сард багтаан хийнэ. Мөн 2024 оны Монгол Улсын төсвийг хэлэлцэнэ. Сонгуулийн жил төсвийг тэлдэг тул ХҮН нам энэ асуудлаар байр сууриа илэрхийлнэ. Мөн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дараах чуулган гэдгээрээ намрын чуулган онцлогтой. Маш халуун чуулган болно. Иргэд парламентад сөрөг хүчин байна уу? Иргэдийн дуу хоолойг илэрхийлж байна уу гэж олон жил асуусан.

ХҮН нам зөв бодлогыг дэмжиж, буруу зүйлийг эрс шүүмжилж иргэдтэйгээ цуг байна. Яг одоо иргэдийг маш ихээр бухимдуулж байгаа асуудал бол "Цавчаа ногоон" буюу нийтийн тээврийн автобусны худалдан авалттай холбоотой асуудал байна. Энэ асуудлыг бид зүгээр хараад өнгөрч болохгүй. Ямар ч үндэслэлгүйгээр нууцад оруулчихсан. Шийдвэр нь хаана гарсан бэ гэхээр Засгийн газар дээр нь гараагүй байдаг. Тэгэнгүүт нууцад авах нь зүйтэй гэсэн зөвлөмж дээр үндэслээд нууцаар худалдан авалт хийчихсэн. Энэ тохиолдолд Монголд бүр газар авлаа.

Бүх зүйлийг нууцалж явсаар байгаад иргэд нь ч, УИХ-ын гишүүд нь ч мэддэггүй байдал байсаар байна.

Бид зөвхөн албан тушаалтнуудад хариуцлага тооцоод зогсохгүй цааш нь шалгуулна гэж бодож байна. Үе, үеийн хотын дарга нарын газрын наймаа, гэрээ хэлэлцээрүүдийг ил болгохоод хуулийн байгууллагад хандана. Ийм асуудлыг дахиж үүсгэхгүйн тулд хуулийн байгууллагад хандана.

БНСУ-ын Daewoo гэх компанийнхан биднийг болоод хэвлэл мэдээллийн байгууллага болон энэ талаарх мэдээлэл түгээсэн иргэдийг хуулийн байгууллагад өгнө гэдгээ мэдэгдсэн. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй. Хуулийн байгууллага, хуульчидтай хамтарч, асуудлыг шийдвэрлэнэ гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Уншигч
1 жилийн өмнө
202.9.40.219

Сумьяабазар Сүхбаатар нар огцрох хүсэлтээ гаргаж шууд худалдан авах шийдвэр гаргаж нууцад хамруулан худалдан авалт хийсэн хариуцлагаа хотын дарга бүрэн хариуцана гэдгээ илэрхийлээ юу юм шудрага болж байна уу?

Шууданч
1 жилийн өмнө
202.126.90.138

Ардчилсан нам бүр сураггүй шүү...

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.