Засгийн газрын гишүүн, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар өнөөдөр /2023.10.02/ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд огцрох хүсэлтээ өгчээ.
Нийтийн тээврийн парк шинэчлэлтийн хүрээнд “Daewoo” компаниас нийлүүлж буй шинэ автобус асуудал нийгэмд ихээхэн шүүмжлэл дагуулаад буй. АТГ, Эрүүгийн цагдаагийн албанаас уг хэргийг шуурхай шалгах ажлын хэсэг байгуулж, дөрвөн хүнийг цагдан хорьж, шалгаж байгаа.
Олон нийтийн зүгээс уг асуудалтай холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцохыг шаардаж эхэлсэн. Тэгвэл Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар албан тушаалаасаа огцрох хүсэлтээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд өгсөн гэх мэдээлэл гараад байна.
Зарим эх сурвалж УИХ дахь МАН-ын бүлэг одоо хуралдаж, Ж.Сүхбаатарыг албан тушаалаас нь огцруулах асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн гэж мэдээлж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.