Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Санжаасүрэнгийн Зориг 1998 оны энэ өдөр бусдын гарт амиа алдсанаас хойш 25 жилийн хугацаа өнгөрөөд байна. Энэ хэрэгт холбогдуулан Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг шалгаж, гурван шатны шүүхээс гэм буруутай гэж үзсэн ч, Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны эрүүгийн хэргийн 2021 оны тавдугаар сарын 14-ны өдрийн шүүх хуралдаанаар дээрх хүмүүст холбогдох хэргийн гурван шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг сэргээн шалгахаар прокурорт буцаасан байдаг.
Тэгвэл энэ оны дөрөвдүгээр сарын 17-нд Нийслэлийн Прокурорын газрын Ерөнхий прокурор, Хууль цаазын тэргүүн зөвлөх Ц.Ариунболдын тогтоолоор Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагчаар татсан прокурорын тогтоолыг хүчингүй болгосон билээ.
Нийслэлийн Прокурорын газрын Ерөнхий прокурорын тогтоолд дурдсанаар, хэрэгт яллагдагчаар татагдсан хүмүүсийн хурууны хээ, нотлох баримт олдоогүй, хэргийн газраас илэрсэн ДНХ нь Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарынхтай тохироогүй хэмээн үзжээ.
Мөн хэргийн гэрч Б.Булган бусад гэрчүүдийн зүгээс яллагдагчаар татагдсан хүмүүсийг таних ажиллагаа явуулахад “биш байна” хэмээн мэдүүлсэн зэргийг үндэслэл болгон яллагчаар татсан прокурорын тогтоолыг хүчингүй болгосон байна.
Нийслэлийн Прокурорын газрын Ерөнхий прокурорын тогтоолын хуулбарыг бүрэн эхээр нь хүргэж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Амгалан баатар уг нь үнэ ярьсан ш дээ