Нийслэлийн иргэдийн үйлчилгээнд явуулахаар Daewoo компаниас худалдаж авсан ногоон автобустай холбоотой асуудлаар "Zyle Daewoo" компанийн захирал болон “Тэнүүн Огоо” компаниас /2023.10.01/ мэдээлэл хийлээ.
“Daewoo” компанийн төлөөлөл:
-БНСУ-ын “Daewoo” корпорацаас Монгол Улсын иргэд, Засгийн газраас уучлалт гуйж байна. Ирэх замдаа хуучин автобус явж байгааг өөрийн нүдээр харлаа. Анх 400 автобус оруулж ирэх гэрээн дээр өөрийн биеэр гарын үсэг зурсан. 13 жилийн дараа энэ автобуснууд Монгол Улсын зам дээр явж байгааг хараад маш их гайхсан, сэтгэл хөдөлсөн.
Цар тахлын улмаас дэлхийн автобусны үйлдвэрлэл зогсолтод орсон. Манай компани ч мөн адил. Гэхдээ цар тахлаас энгийн байдалдаа ороход бид олон улстай гэрээ хийж Катар, Саудын Араб, Ирантай гэрээ хийж автобус нийлүүлэхээр шийдвэрээ гаргасан. Одоогийн байдлаар Монгол Улстай 600 шинэ автобус оруулж ирэх гэрээ хийж, энэ төслийг эхлүүлсэн. Туршилтын нэг автобус явуулахад манайхаас 100 автобус шаардсан. ОХУ-д бид 5000 ширхэг автобус явуулсан.
"Ногоон автобус"-ыг Монгол Улсад 30 хувийн хөнгөлөлттэй оруулж ирж байгаа. Жижиг алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрч байна. Түүнээс биш капитал засварт орсон нэг ч автобус байхгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье. Засгийн газар болон "Тэнүүн-Огоо" ХХК-ийн зүгээс шахамдуулснаас үүдэж үйлдвэрийн жижиг сажиг алдаа гаргасан тул уг автобусуудаа эргүүлэн татаж янзлах болно.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.