СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-10-01

“Daewoo” компани: Монгол улсын Засгийн газраас уучлалт хүсье!

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
1 жилийн өмнө

Нийслэлийн иргэдийн үйлчилгээнд явуулахаар Daewoo компаниас худалдаж авсан ногоон автобустай холбоотой асуудлаар "Zyle Daewoo" компанийн захирал болон “Тэнүүн Огоо” компаниас /2023.10.01/  мэдээлэл хийлээ.

"Тэнүүн Огоо" ХХК-ийн захирал А.Ганхуяг:

-Ард иргэдээсээ уучлалт гуйж байна. Үйлдвэрийн алдаагаа Daewoo өөрсдөө тайлбарлах биз ээ. Уг автобусны үнийн тухайд зах зээлийн үнээс 30 хувь хямдруулж өгсөн байгаа. “Манайхан” 400 сая гэж яриад байгаа. 400 сая биш 336 сая төгрөг. Үүн дээр нэмээд тээврийн зардал нь 9800 ам.доллар. Вьетнамаас Замын-Үүд хүртэл шүү дээ. Автобус маань 86 мянган ам.долларын брэндийн автобус. Энэ дээр манай аж ахуй нэгжүүд, эргэлзэж байгаа нэг ч хүн алга. Хэтэрхий улс төрийн тоглолт хийгээд байна.

“Тэнүүн Огоо” ХХК-ийн хувьд өмнө нь явж байсан автобуснаас 14 төрөл дээр сайжруулсан автобус авсан гэж ойлгож байгаа. Та бүхэн автобусанд суугаад үзсэн байх. Халуун үлээх, цанталтгүй, паартай, албадан халаагчтай гэх мэд. Яг үнэндээ замаск будаг, үйлдвэрлэлийн зүйлийг үзэж чадаагүйдээ Улаанбаатарчуудыг бухимдуулсандаа санаа зовж байна. Дээрээс нь юм хийж байгаа хүн рүү дайрдаг юм байна.

Бид Хятадаас чанарыг нь мэдэхгүй автобус авч байхаар чанарыг нь мэддэг автобус аваад эргээд төлбөрийг нь төлье гэж байгаа юм. Манайх нэгдүгээр сард Daewoo-той гэрээгээ хийсэн. Автобусыг иргэдэд хурдан хүргэх үүднээс шахамдуулсан нь үнэн. Харамсалтай нь яаравчилснаас процедурын алдаа гарлаа. Daewoo өөрөө хариуцлага хүлээнэ биз. Бид үйлдвэрлэгч компани биш, хяналтаа л тавьсан. Тиймээс автобуснуудаа “тат” гэх шаардлага тавьсан.

"Автобус шинэ үү, хуучин уу" гэх асуудал дээр би өөрийн нүдээр харж байсан учраас итгэлтэй байгаа. Ногоон автобусыг инженер хүний нүдээр харахад будаг шунхан дээр алдаа гаргасныг хараад “цаад” компанидаа хэлсэн.

Би брэндийн автобус оруулж ирснээрээ буруутан болоод сууж байна. Даваа гаригт би АТГ, Цагдаагийн байгууллагад манай дансаар орж ирсэн мөнгө хаашаа орсныг шалгуулна. Хэрвээ, энэ тендерт илүү мөнгө авсан байх юм бол хариуцлага хүлээнэ. Капитал засвар хийгээгүй гэдэгт нүүр бардам байна.

“Daewoo” компанийн төлөөлөл:

-БНСУ-ын “Daewoo” корпорацаас Монгол Улсын иргэд, Засгийн газраас уучлалт гуйж байна. Ирэх замдаа хуучин автобус явж байгааг өөрийн нүдээр харлаа.

Анх 400 автобус оруулж ирэх гэрээн дээр өөрийн биеэр гарын үсэг зурсан. 13 жилийн дараа энэ автобуснууд Монгол Улсын зам дээр явж байгааг хараад маш их гайхсан, сэтгэл хөдөлсөн.

Цар тахлын улмаас дэлхийн автобусны үйлдвэрлэл зогсолтод орсон. Манай компани ч мөн адил. Гэхдээ цар тахлаас энгийн байдалдаа ороход бид олон улстай гэрээ хийж Катар, Саудын Араб, Ирантай гэрээ хийж автобус нийлүүлэхээр шийдвэрээ гаргасан. ОХУ-д туршилтын нэг автобус явуулахад манайхаас 100 автобус шаардсан нь ч бий. Үүний дагуу ОХУ-д бид 5000 ширхэг автобус явуулсан.

Одоогийн байдлаар Монгол Улстай 600 шинэ автобус оруулж ирэх гэрээ хийж, энэ төслийг эхлүүлсэн. 

"Ногоон автобус"-ыг Монгол Улсад 30 хувийн хөнгөлөлттэй оруулж ирж байгаа. Жижиг алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрч байна. Түүнээс биш капитал засварт орсон нэг ч автобус байхгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье. Засгийн газар болон "Тэнүүн-Огоо" ХХК-ийн зүгээс шахамдуулснаас үүдэж үйлдвэрийн жижиг сажиг алдаа гаргасан тул уг автобусуудаа эргүүлэн татаж янзлах болно. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (5)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

suubii
1 жилийн өмнө
202.126.89.26

zaa bolioo...Ganhuyagaa ard irged denduu sain meddeg zuileer toglolt hiihee boli...chi gantsaaraa awtobus sain meddeg bish shuu ....336 say ch gh shig internet hugjuud udaj bgaa shuu....mongold awtobusnii bizness hugjuud udaj bgaa shdee...DAEWOO giihon odoo bolio....ta nar iim aldaa gargana gj yu bhaw...ashig sonirhliin zurchil bga yum bishuu

Уншигч
1 жилийн өмнө
202.55.188.117

Daewoo автобусыг 86 мянган ам.дол-р авснаас Чехийн Каросса автобусыг 69000 еврогоор авсан нь дээр байсан юм биш үү

Aagii
1 жилийн өмнө
202.126.88.219

Deawoo aldaa garsand ergelzej bna ene bol ugiin tend awsan tenuun ogoo geh kompani l asuudaltai bgaa enend bas deawoo kompanii hed hed erh buhii humiisii huuwildaan bas baj boloh ym

Зочин
1 жилийн өмнө
103.57.95.172

Эд нар тэгээд капитал засварт ороогүй бага зэрэг жижиг сажиг алдаа гаргасан болохоос шинэ автобус гээд гүрийгээд байгаа юм биздээ.. арай л муухай доромжилоод байгаа юм бишүү..

Зочин
1 жилийн өмнө
103.57.95.172

Японоос орж ирсэн цэвэрхэн эдэлсэн хуучин машинууд эд нарын хажууд бараг шинэ харагдана даа. Авсан өгсөн гадна дотныхон дээгүүр доогуураа бүгдээрээ адилхан луйварчид .

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.