СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2023-09-30

Парламентад суудалтай намуудын төлөөлөл Бундестагд ажиллаж байна

Нийтэлсэн
7 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
7 сарын өмнө

Улсын Их Хуралд суудалтай улс төрийн намуудын төлөөлөгчид Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад 09 дүгээр сарын 24-29-ний өдрүүдэд ажиллаж байна.

Монгол Улс 1992 оноос хойш ХБНГУ-ын хууль, эрх зүйн орчныг судалж, хуулийн мэргэжилтнүүдтэй олон жилийн турш хамтран ажиллаж ирсэн түүхтэй. Хуулийн салбарын 30 гаруй жилийн хамтын ажиллагаа нь хоёр улсын хууль, эрх зүйн орчин болоод парламентат ёс, соёлд адил төстэй нөхцөлийг бүрдүүлсэн гэж судлаачид үздэг. Иймээс ч УИХ-д суудалтай Монгол Ардын Нам, Ардчилсан Нам, ХҮН намын төлөөлөгчид ХБНГУ-ын Бундестагд ажиллаж байгаа аж.

2024 оны УИХ-ын сонгуулийн үр дүнд манай улсын парламент анх удаа 126 гишүүнтэй болно. Тус парламентын өдөр тутмын үйл ажиллагаа, бүтэц, зохион байгуулалт болон хуралдааны дэгийг боловсруулахад парламентын соёл өндөр хөгжсөн улс орнуудын туршлагыг судалж, олон улсын сайн жишигт нийцүүлэх шаардлага бий.

Түүнчлэн сонгуулийн дараа нам эвслийн бүлэг байгуулах журам, Нам эвслийн бүлэг байгуулах гишүүдийн тооны дээд доод хязгаар, Нам эвслийн бүлэгт харьяалагдахгүй гишүүдийн эрх, үүргийн онцлог зэрэг олон асуудлуудын талаар холбогдох эрх бүхий албан тушаалтнуудтай уулзан нарийвчилсан мэдээлэл авсан байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.