Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Орхон аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтсийн үйл ажиллагаа, тоног төхөөрөмжийн хүрэлцээ хангамж, албан хаагчдын ажиллах нөхцөлтэй танилцаж, газар дээр нь ирж ажиллалаа.
Албан хаагчид лабораторийн зориулалтын барилгагүй, орон сууцны 1 дүгээр давхарт үйл ажиллагаагаа явуулж буйг уламжлаад, албан хаагчдын орон тоо дутуу, ачаалал ихтэй, одоо ашиглаж буй 1979 онд үйлдвэрлэгдсэн тоног төхөөрөмжүүдийг шинэчлэх шаардлагатай байгааг хэлж байв.
Тус байгууллага нь 2022 онд орон нутгийн санхүүжилтээр хүнсний лабораторийн үйл ажиллагааг өргөжүүлэх зорилгоор “Үр хорио цээрийн лаборатори”-ийн тоног төхөөрөмжийг худалдан авч суурилуулжээ.
Одоогоор лабораторийн боловсон хүчнийг ажиллуулах цалингийн санхүүжилтийг орон нутгаас шийдүүүлж үйл ажиллагааг эхлүүлэхээр бэлтгэл ажлыг ханган ажиллаж байгаа юм байна.
Орхон аймгийн Стандарт Хэмжилзүйн Хэлтсийн итгэмжлэгдсэн лаборатори нь аймгийнхаа хүн амын хүнсний болон ахуйн хэрэглээний бүтээгдэхүүнд, хүрээлэн байгаа орчны ус, агаар, хөрсөнд шинжилгээ хийдэг байна.
Итгэмжлэгдсэн лабораториудад жилд дунджаар 4000-5000 орчим дээжид 10000-12000 үзүүлэлтээр шинжилгээ хийж байгаа аж.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.