БНСУ-ын "Daewoo Bus" компаниас шинээр худалдан авсан ногоон автобусны талаар өнөөдөр /2023.09.29/ холбогдох мэргэжилтнүүд мэдээлэл өглөө.
Хэвлэлийн хуралд Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах нэгдсэн төслүүдийн захирал Ч.Батзориг, НЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтсийн дарга Ж.Бямбадулам, Худалдан авах ажиллагааны газрын дарга Энхтайван, Нийтийн тээврийн газрын дарга Жавхлантбаатар нар оролцсон юм.
Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах нэгдсэн төслүүдийн захирал Ч.Батзориг:
-Түгжрэлийг бууруулах ажил үе шаттай хэрэгжиж байна. Нийтийн тээврийн парк шинэчлэлийн ажил үргэлжилж байна. Өнөөдрийн байдлаар Улаанбаатарт шинэ 287 дизель автобус, 96 шинэ цахилгаан автобусыг бүрэн хүлээн авч, иргэдэд үйлчилж байна. Ойрын өдрүүдэд шат дараатай орж ирэх нийт 100 ширхэг дизель автобусыг гүйцэтгэгч нь мэдүүлэг мэдүүлж оруулж ирсэн.
Үүнтэй холбоотойгоор гүйцэтгэгч компаниас захиалагч талд хүлээлгэн өгөх ажил явж байна. Энэ ажлыг Нийтийн тээврийн газраас ажлын хэсэг гаргаад ажиллаж буй.
Шинээр худалдан авч буй автобусууд хуучин байна гэдэг мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдаж байна. Үүнтэй холбоотойгоор албаныхан мэдээлэл өгнө.
НЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтсийн дарга Ж.Бямбадулам:
-Нийслэлийн Засаг даргын 2022 оны А/1600 тоот захирамжаар нийтийн тээврийн парк шинэчлэлийг хийхээр болсон. Мэдээллийн зөрүүтэй байдлаас болоод энэ захирамж болон холбогдох бусад үйл ажиллагааг ямар нэгэн нууцад хамруулсан асуудал байхгүй. Уг ажиллагаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ, худалдан авах тухай хууль 3.4 заалтыг үндэслэсэн. Энэ заалтад хуулиар төрийн нууцад хамааруулсан болон үндэсний аюулгүй байдлыг хангахтай холбоотой тусгай зориулалтын тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, техник, байгууламж, ажил үйлчилгээ болон галт зэвсгийг худалдан авахтай холбоотой харилцааг энэ хуулиар зохицуулахгүй гэж заасан байдаг. Гурван үндсэн нөхцөлийн аль нэг нь байвал хууль хамаарахгүй гэсэн зохицуулсан. Нэг бол хуулиар төрийн нууцад хамааруулсан, Үндэсний аюулгүй байдалтай хамааралтай, галт зэвсгийн гэсэн байна.
Худалдан авах ажиллагаа Үндэсний аюулгүй байдалд хамааралтай байна гэдэг ТЕГ-аас нийслэлийн Засаг даргын Тамгын газар зөвлөмж ирүүлсэн байдаг. УИХ-ын 2010 оны 48 дугаар тогтоолоор баталсан Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын Эдийн засгийн аюулгүй байдлын бүрэлдэхүүн хэсэгт хүн амын амьдралын үндсэн хэрэгцээ, эдийн засгийн бие даасан хэвийн үйл ажиллагааг хангах түүнчлэн тээвэр, мэдээлэл, харилцаа холбоо, санхүүгийн салбар, олон улс, Европын холбооны стандартад нийцүүлэн хөгжүүлнэ гэж заасан байгаа.
Хоёрдугаарт, хүний аюулгүй байдлын бүрэлдэхүүн хэсэгт Иргэдийн амьдрах, ажиллах, аюулгүй орчныг хангах, гамшгийн эрсдлийг бууруулах, хүнийг аюулгүй байдлыг баталгаажуулах нь үндэс болно гэж заасан байгаа. Олон автобусны насжилт хэтэрсэн. Ингээд зам тээврийн осол гарч, иргэд 40 минутаас дээш автобус хүлээж байгаа нь иргэдийн эрүүл аюулгүй, ая тухтай очринд амьдрах эрхийг ноцтойгоор зөрчих байдалд хүрсэн.
Иймд Тагнуулын ерөнхий газраас зөвлөмж ирүүлсний дагуу Засаг даргын захирамжаар Үндэсний аюулгүй байдалд хамааруулж, худалдан авах ажиллагааг хийсэн. Нууцад хамааруулсан зүйл байхгүй.
Нийслэлийн худалдан авах үйл ажиллагааны газрын дарга Г.Энхтайван:
-Парк шинэчлэлийн хүрээнд их, дунд багтаамжтай автобус, их багтаамжийн цахилгаан автобус худалдан авах ажлыг Улсын төсвийн хөрөнгөд суусан 318 тэрбум төгрөгийн хүрээнд зохион байгуулагдсан. Энэ ажлыг Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр худалдан авах тухай хуулийн 3.4-т заасны дагуу буюу энэ хуулийг хэрэглэхгүйгээр зохион байгуулах ажлыг хийсэн.
Мөн энэ хүрээнд долоон чадамж бүхий хуулийн этгээдээс санал авсан. Тэдгээрээс иж бүрэн буюу хамгийн бага үнэ санал ирүүлсэн этгээдийг шалгаруулсан. Шалгарсан этгээд бол цахилгаан автобусыг цэнэглэх 41 төхөөрөмжийг нэмэлтээр үнэ төлбөргүй өгөх, цахилгаан автобусыг захиалагчийн хүссэн тооноос илүү хэмжээтэйгээр нийлүүлэх гэсэн саналыг ирүүлсэн гэдэг үндэслэлээр шалгаруулсан.
Энэ долоон чадамж бүхий этгээдийн нэрсийг өмнө энэ ажлыг гүйцэтгэж байсан этгээдүүдийг tender.gov.mn -ээс хайж үзэх, мөн нийтийн тээврийн газар холбогдох байгууллагуудаас нэрсийг авсан. Нийтдээ есөн оролцогчоос шалгаруулсан долоон чадамж бүхий этгээдээс хамгийн бага үнийн санал ирүүлснийг нь сонгосон.
Гүйцэтгэгчээр Тэнүүн-Огоо компани шалгарсан. Тус компанийн хувьд их багтаамжийн автобусыг нэг бүрийг нь 336 сая төгрөг, дунд багтаамжийн автобусыг 218 сая төгрөг, их багтаамжийн цахилгаан автобусыг 625 сая төгрөг тус бүрээр нийлүүлэх саналыг ирүүлсэн.
Мөн цахилгаан автобус 10 ширхэг гэсэн тоо хэмжээнээс илүү нийлүүлнэ гэсэн саналыг ирүүлсэн тул бусдаас давуу, богино хугацаанд үр ашигтай байна гэж үзсэн учраас ажлын хэсгээс тухайн компанийг шалгаруулсан.
Нийслэлийн нийтийн тээврийн газрын дарга С.Жавхлантбаатар:
-Өнөөдөр шинэ цахилгаан автобус 55 иргэдэд үйлчилж байна. Евро дизель хөдөлгүүртэй БНСУ-д үйлдвэрлэсэн 100 автобус орж ирсэн. Олон нийтийн сүлжээгээр цацагдаад байгаа 80 автобусыг өнөөдөр газар дээр нь очиж үзэж, танилцлаа. Тухайн автобус үйлдвэрээс гарснаар хүлээж авах ажлын хэсгийг ажиллуулна. Мэдээж хуучин автобус эсэхийг техникийн мэдлэгтэй багш нар болон шинжээч давхар ажиллана.
Улс орнуудад үйлдвэрлэсэн тээврийн хэрэгслүүд 17 цифр бүхий тоонуудаар үйлдвэрлэсэн огноо, он сарыг латин үсгээр зааж өгсөн байдаг. Холбогдох хүмүүс үсгийг тодорхойлох мэдээллийг танилцуулна. Олон нийтийн сүлжээнд 1993 онд үйлдвэрлэсэн автобус гэж байна лээ.
Латин үсэг нь 30 жилийн дараа давтамжтайгаар дахин тавигдаж байдаг жишээтэй. 1992 онд үйлдвэрлэгдсэн бол 2022 оны автобус дээр латин үсэг дахин зааж авдаг. Үүнтэй адилаар 1993 онд үйлдвэрлэсэн автобусны оныг зааж байгаа латин үсэг нь 2023 онд дахин зааж авдаг журамтай юм билээ гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Хаха тэгээд Сумкаг золигт гаргаж байгаа юмуу. Сумка чинь л нууцад хамруулж байж авсан гээгүймүү
ШААДАГ ВЭ. 30 ЖИЛИЙН ЗАЙТАЙ ДАВТАГДДАГ ГЭНЭ үү.
7 өнгийн нот давтагдахгүй хэдэн зуун сая ая дэлхий дээр дуугарч байхад хорин хэдэн үсэг яахаараа давхцдаг юм бэ. Баярцогтын онол шиг юм яриад бгаарай
Ulnii uhernuud az jargaltai uhliin hundiid amidarj baigaadaa MAH daa bayarla. Songuuli duustal ih olon sonin show ta nar uznee uhernuud ee