СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хүүхдээ үрчлүүлнэ гэх зар тавьсан иргэнийг шалгаж байна

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Олон нийтийн цахим сүлжээнд "эцэг нь тэжээж чадахгүй үрчлүүлнэ" гэх мэдээллийн нэгэн иргэн 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр нийтэлжээ. 

Хөвсгөл аймгийн цагдаагийн газраас аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран энэ мэдээллийн дагуу хүүхдийн эрх зөрчигдсөн эсэх, гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй эсэхийг тогтоохоор шалгалтын ажиллагаа явуулж байна.

Дээрх хүүхдийн хувьд Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай зэрэг хуульд заасан эрх нь зөрчигдсөн эсэх, хүүхэд хамгааллын хариу үйлчилгээнд хамруулах шаардлагатай эсэхийг Хамтарсан багаар хэлэлцэж, шаардлагатай тохиолдолд хүүхдийг хамгаалалтад авах зэргээр холбогдох ажиллагааг хийнэ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 жилийн өмнө
66.181.160.82

ㅊㅇㄱㄷㅈ

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.