“Монгол газар” компанийн захирал Ц.Мянганбаяр болон Х.Даржаа нарт холбогдох, бусдыг залилан мэхэлсэн хэргийг 2021 оны гуравдугаар сарын 19-нд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцээд Ц.Мянганбаярт зургаан жил, Х.Даржаад таван жил зургаан сар хорих ял нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж байсан билээ.
Харин өнөөдөр авсан мэдээллээр 2027 онд суллагдах хугацаатай байсан Ц.Мянганбаяр өршөөлөөр суллагдаж эрх чөлөөтэй болжээ. Хүн амины хэрэгтээ 11 жилийн хорих ял авсан Б.Махбал Ерөнхийлөгчийн өршөөлд хамрагдаж, улмаар өчигдөр суллагдсан дуулиан намжаагүй байхад Ц.Мянганбаяр мөн өршөөлөөр суллагдсан нь шударга ёсыг хүсэмжилж байгаа нийгмийг цочроогоод байгаа нь нууц биш.
Хэргийг нэхэн сануулбаас, шүүхээс Ц.Мянганбаяр, Х.Даржаа нарыг гэрээгээр халхавчлан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж үргэлжилсэн үйлдлээр хуурч залилах гэмт хэргийг байнга үйлдэн, амьдралын эх үүсвэрээ болгосон гэм буруутайд тооцсон байдаг. Тэд Архангай аймгийн Цэнхэр сумын нутагт алт олборлох чиглэлээр аж ахуйн нэгжүүдтэй хамтарч ажиллана хэмээн хууран мэхэлсэн нь тогтоогдсон гэж шүүх дүгнэж байв. Ц.Мянганбаяр, Х.Даржаа хоёрын хувьд хоёулаа өмнө нь ял шийтгүүлж байсан байдаг.
Уучлал үзүүлэх нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үндсэн хуулиар олгогдсон хэн ч халдашгүй эрх. Чухамхүү Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд ямар үндэслэл, үнэмшлээр Ц.Мянганбаярыг өршөөн, хугацаанаас өмнө суллах боломж олгосон нь удахгүй тодорхой болох биз ээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Өршөөгөөд л байвал хулгайлаад алаад л байх юм байна л даа ёстой ХҮҮР юм аа
МЯНГАНБАЯРЫГ СУЛЛАА ХҮН ЧАНАРТАИ ШҮҮ