Допингийн шинжилгээнд бүдэрсэн түрүү бөх М.Бадарчид өгсөн сая саяар нэрлэгдэх бай шагнал хэрхэх нь олны анхаарлыг татаж байна. Тухайлбал, хуульч Л.Батжав "М.Бадарч наадамд түрүүлж бусдаас байр, машин шагналд авахын тулд л допинг хэрэглэсэн. Бай шагналын эд хөрөнгийг хуурч авсан нь эрүүгийн гэмт хэрэг" гэж өөрийн цахим хуудснаа мэдэгдээд байгаа юм.
Монгол Улсын арслан М.Бадарчийн цолны мялаалга наадам Архангай аймгийн Цэнхэр суманд наймдугаар сарын 11-ний өдөр болжээ. Тус цолны мялаалгын үеэр Архангай аймгийн Цэнхэр сумын нутгийн удирдлагууд түүнд хүндэтгэл үзүүлж, зургаан ханатай бүрэн тавилгатай гэр, суурь хонь, азарга адуу бэлэглэсэн аж.
Мөн, “Хан тэнгэрийн дуудлага” ХХК-ийн захирал Д.Дашчойнхор "Дакар ралли"-д уралдаж байсан, 150 сая төгрөгийн үнэ бүхий автомашинаараа байлж байжээ.
Арслан цолны мялаалга үүгээр ч зогсохгүй Архангай аймгийн түүхт 100 жилийн ойн баяр наадмын үеэр үргэлжилж, Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөл болон бизнесийн байгууллагууд хамтран Ланд-300 маркийн автомашиныг бэлэг болгон гардуулан өгчээ.
Мөн "Нутгийн буян" группын захирал Л.Бат-орших М.Бадарчид 650 сая төгрөгийн үнэлгээ бүхий таван өрөө орон сууцыг бэлэглэнэ гэдгээ мэдэгдээд байсан юм. Тус сумаас төрөн гарсан аж ахуй нэгж, хувь хүмүүс тоо томшгүй зүйл бэлэглэсэн бөгөөд тоймтойгоос нь дурдахад ийм байна.
Харин тэрээр допингийн асуудалд холбогдож, түүний барилдах эрхийг дөрвөн жилээр хасах саналыг Баяр наадмын зохион байгуулах үндэсний хорооноос өчигдөр Монгол Улсын ерөнхийлөгчид уламжлаад байгаа. Хэрэв шийдвэр албажвал эдгээр бэлгүүдийг буцаан авах уу гэдгийг бид юуны түрүүнд "Нутгийн буян" группын ерөнхий захирал Л.Батзоригоос тодруулах гэсэн боловч "Тайлбар өгөх боломжгүй" гэх хариултыг туслахаараа дамжуулан бидэнд өглөө. Ер нь тус компани таван өрөө байраа М.Бадарчид өгсөн эсэх нь ч одоогоор тодорхойгүй байгаа юм байна.
Мөн, "Ланд-300"-гийн талаар Улаанбаатар хот дахь Архангай аймгийн нутгийн зөвлөлөөс тодруулах гэсэн боловч тус нутгийн зөвлөлийн тэргүүн, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбат "гадаадад байгаа" гэж эх сурвалж мэдээллээ.
Улсын арслан М.Бадарчийн хэрэг явдал "Улсын цол авсан бөхийн найр наадмыг допингийн шинжилгээ гарсны дараа хийх зүйтэй" гэдэг дүгнэлтэд хүргэж байна. Ингэх нь ч зөв болохыг цаг хугацаа бидэнд нотлон харуулах аж.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ланд 300 бол худлаа хулхи мөнхбат хэүээ амалснаа өгч байсан юм найранд дээр сууж чээж хөдөлгөж амныхаа зоргоор бурдаг юмаа
Toi tomshgvi beleg ch geh shig. Niitlel bichej bgaa bol oligtoi bicheech. Gudamjnii yaria bichleg yumuu. Yuu sursan diplomnii gol wee chi
ene huuhdiig zondoo l yanz bureer hellee ooroo medeegui ch um bolson baij bolno Batjav jdu nuursnii hulgai geh met uls eh oron ard tumniig hohirooj bgaa zuiliin toloo enen shigee dugarah heregtei