СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2023-09-28

Б.Жаргалан: Ардчилсан нам ард түмэнтэйгээ нийлж хүчтэй сөрөг хүчин байна

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны VI дээд чуулганы талаарх дэлгэрэнгүй мэдээллийг өнөөдрийн 4/11 мэдээллийн цагаараа өглөө. Чуулганд 661 гишүүн оролцсоноос 58 хувийн саналаар Б.Жаргаланг Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчөөр сонгожээ. 

Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч Б.Жаргалан:

-Миний хувьд надтай өрсөлдсөн эмэгтэйчүүдийнхээ мөрийн хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлнэ гэдгээ илэрхийлье. Сонгуулийн тухай хууль болон улс төрийн намын тухай хуульд заасан квотыг зөвхөн босго оноо гэж харж байгаа. Бүх шатны сонгуульд аль болох олон эмэгтэйчүүдийг ялалт байгуулахад дэмжин ажиллана.

Дараагийн асуудал бол ковидын хуулийн хэрэгжилттэй холбоотой ерөнхий хяналтын нээлттэй сонсголыг зохион байгуулахаар болсон. Цар тахал эмэгтэйчүүдэд илүү ихээр нөлөөлсөн. Эмэгтэйчүүдийнхээ асуудлыг нэг бүрчлэн сонсож, нээлттэй сонсголд ил гаргаж тавихыг хүсэж байна. Өнгөрсөн хугацаанд гарсан алдаа оноондоо оновчтой дүгнэлт хийж, цаашдаа анхаарч ажиллах нь зүйтэй гэж үзэж байна.

Ардчилсан намаас "Өрийн дарамтгүй Монгол" аяныг эхлүүлээд байгаа. Энэ аянд манай холбоо идэвхтэй оролцоно.

УИХ-ын дэд дарга С.Одонтуяа:

-Монгол Улсад төр, өрийн дарамт асар их байна. Эмэгтэйчүүд бид хүчээ нэгтгээд улс орноо өөрчилье. Эрчүүд эзэгнэсэн улс төрд хулгай хэдэн тэрбум төгрөгөөр яригдаж байна. Үүнийг таслан зогсоох ёстой. Манай эмэгтэйчүүдийн улс төрийн байгууллага хүчтэй ажиллах гэж байгаад баяртай байна.

Ард түмнээ сайхан амьдруулахаас илүү улс төр гэж байхгүй гэдэг үг бий. Тиймээс бидний хувьд үүнийг зарчмаа болгож ажиллана. Дэлхийн улс орнуудад ардчилал бүдгэрч байна. 

Монголд мөнгөтэй холбоотой хууль долоо хоногт батлагддаг ч, гэр бүл хүмүүжил, боловсрол, нийгмийн байдалд нөлөөлөх хууль батлагдах гэж хэдэн сар жил болж уддаг. Олон сайхан үгс амладаг эрс улс орныг ямар болгосныг бид харлаа. Тиймээс эмэгтэйчүүд бид улс төрийн ажлаа сайн хийж чадна гэх итгэл төгс байна гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 жилийн өмнө
124.158.107.35

ээ за за алив нам ялалт байгуулж засгийн эрх авах тухай ярих ёстой энэ хэд сөрөг хүчин байхад болно гэж өөрийнхөө зорилгыг тодорхойлж байгаатуу

иргэн
1 жилийн өмнө
157.167.37.180

Ард түмэн танай намтай нийлэхгүй гэвэл яанаа

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.