Баян-Өлгий аймгийн Дэлүүн сум Харговь багийн “Бэлийн даваа” гэдэг газарт тус сумын харьяат малчин Х /эрэгтэй, 60 настай/, С /эмэгтэй, 45 настай/ нар есдүгээр сарын 26-ны өдрийн 09:00 цагийн орчим явганаар мал хариулахаар гэрээсээ гараад сураггүй алга болжээ.
Иймд тус аймгийн Дэлүүн сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагч, сумын мэргэжлийн ангийнхан малчин Х/эрэгтэй, 60 настай/, С/эмэгтэй, 45 настай/ нарыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллажээ.
Ингээд мөн өдрийн 21:45 цагт гэрээсээ зүүн хойд зүгт 6 км зайтай газарт байхад эсэн мэнд олж ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгчээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.