Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд ачааны авто машины тэвш өндөр хүчдэлд хүрсний улмаас жолооч тогонд цохиулж амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.
Тодруулбал, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, “Залаатын-Ам” гэдэг газар автомашин шатаж байна гэсэн дуудлагыг есдүгээр сарын 27-ны өдрийн 13:35 цагт ОБЕГ хүлээн авчээ.
Дуудлага мэдээллийн дагуу Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид 10 км замыг туулан 13:54 цагт очиход иргэн Б-ын “Хово-ZZ3255” загварын ачааны автомашин 10 кВ-ын өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах агаарын шугамд тэвшний хэсгээр хүрсэнээс автомашины дугуй шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан байна.
Тус гал түймэрт иргэн Б/61 настай, эрэгтэй/ цахилгаанд цохиулан нас барсан байсныг цогцсыг гарган тус дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтэст шилжүүлэн өгчээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.