СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Б.Махбалыг хугацаанаас нь өмнө суллажээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
1 жилийн өмнө

ЗТХЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын даргаар ажиллаж байхдаа яамныхаа Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Г-гийн амийг 2018 оны наймдугаар сарын 9-нд хөнөөсөн Б.Махбалд шүүхээс 11 жил хорих ял оноосон.

Тэрбээр ШШГЕГ-ын харьяа Багануур дахь 427 дугаар хаалттай хорих ангид ялаа эдэлж байгаад өдгөө Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж буй юм. Учир нь түүнийг “Хөгжлийн банкны” гэх хэрэгт яллагдагчаар татсан учраас хорих ангиас Цагдан хорих төв рүү шилжүүлсэн билээ. Тэгвэл .

Багануур дахь хорих ангийн удирдлагаас Б.Махбалыг засрал хүмүүжлийг олсон гэсэн дүгнэлт бичиж, хугацаанаас нь өмнө тэнсэн суллуулахаар хандсаныг Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч хүлээн аваад, суллах захирамж гаргасан аж.

Үүнийг нь прокурорын байгууллагаас эсэргүүцэн дээд шатны шүүхэд нь хандсан тухай мэдээлэл ч бидэнд ирлээ.

аж.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Б.Махбалд 13 жил хорих ял оноосныг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 11 жил болгож багасган, хяналтын шатны шүүх хэвээр нь баталсан.

Түүн дээр нэмээд Монгол Улсын Ерөнхийлөгчөөр Х.Баттулга ажиллаж байхдаа хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд уучлал үзүүлж, нэг жил 11 сарын хорих ялыг нь багасгасан байдаг. Ял эдэлж байх хугацаанд нь “Хөгжлийн банкны” гэх хэрэгт яллагдагчаар татан, хорих ангиас нь шилжүүлж, цагдан хорьсноор хугацаанаас нь өмнө тэнсэн суллах шалгуурыг хангахгүй болсон бололтой. Тиймээс прокурор давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичсэн гэнэ.

Гэтэл түүнийг Цагдан хорих 461 дүгээр ангиас ч гаргах захирамж Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гарсан гэх мэдээлэл бидэнд ирлээ.

Уг нь бол “Хөгжлийн банкны” гэх хэргийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Б.Махбалд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр заасан.

Гэтэл түүнийгээ зөрчөөд “Хөгжлийн банкны” гэх хэргийг Дээд шүүхээрч хэлэлцээгүй, тогтоол эцэслэн гараагүй, хуулийн хүчин төгөлдөр болоогүй байхад Б.Махбалыг суллах захирамж гаргаж буй нь ямар нэг ашиг сонирхол нөлөөлсөн юм биш биз гэсэн хардлага төрүүлэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (8)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

бүтэхгүй. ээ
1 жилийн өмнө
103.41.93.205

арай ч дээ нээрээ. юу л болоод байна даа фаак гэж. төр засаг минь дээ.

Hurelalx
1 жилийн өмнө
174.160.37.233

Mongold tur gej baihgui buleg geeremchid tonuulchdiin buleglel gej bii.

Ыазарваань
1 жилийн өмнө
66.181.179.164

Санаатай хэрцгий аллага хийхэд 5 хан жил болжээ. Хүний амь хямд болжээ. Заа тэгээд зам тээврийн осол болсон болгож дайрч алахад бүр ялгүй салах юм бөйна

Зочин
1 жилийн өмнө
103.57.95.199

МАН-н хүн ийм л байдаг юм байна, арга ч үгүй биз, төрийн бүх мэдлийг мэдэж байгаа нам хурган бачн гишүүнээ авчих юм байна

Иргэн
1 жилийн өмнө
66.181.161.249

ид хийж бүтээх насан дээрээ явсан залууг алчаад муу алуурчинг насаар нь хорьсон ч багадна Ямар хууль шүүх гэхлээрээ ийм бдаг бнаа

эбо
1 жилийн өмнө
202.9.46.108

талийгч ч бас олигтой хүн бгаагүй юм бна лээ штэ!!!!

Болд
1 жилийн өмнө
202.126.89.160

СХД ШҮҮГЧ ЭАХ БШР ЯЛҮАРСАЭ БНЛЭЭ ТЭТГЭВЭРТЭИ ГАРСАН УЛААН ШҮҮГЧ ХИИЖ БНА ЯНЖИНДУЛАМ ТУСЛАХ ЧИ НЭГ ТАЛЫГ БАРЬЖ ХУВИЛДАЖ

Зориг
1 жилийн өмнө
202.9.40.243

Хохиролгүй болгосон гэдэг нь алсан хүнээ босгоод ирсийн байх даа шидтэй л дамшиг бна

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.