СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Сүхбаатар аймгийн дотуур байрны багш 20 эрэгтэй сурагчийг зодсон хэргийг шалгаж байна

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Сүхбаатар аймгийн “Боловсрол өргөө” нэгдсэн дотуур байранд амьдардаг 20 сурагчийн нурууны ар хэсэгт улайсан, хөхөрсөн, гөвдрүүтсэн зэрэг шарх илэрчээ.

Тус шархыг сурагчдын суралцдаг Баруун-Урт сумын Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн эмчийн үзлэгээр илрүүлсэн байна. 20 сурагчийг дотуур байрын багш Б нь байрандаа бохир заваан суулаа хэмээн ороолгосон гэх мэдээлэл зарим хэвлэлээр гараад байгаа юм.

Уг мэдээлэлтэй холбоотойгоор Цагдаагийн Ерөнхий Газраас "Энэ асуудлыг Сүхбаатар аймгаас Цагдаагийн Хүүхдийн асуудал хариуцсан алба хаагчтай хамтарсан ажлын хэсэг гарган шалгаж эхэлсэн. Цагдаагийн байгууллагаас гомдол, мэдээллийн бүртгэлд авч, шалгалтын ажиллагааг эхлүүлсэн" гэж мэдээллээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 жилийн өмнө
202.179.27.140

Энэ садист зан хэзээ арилах вэ

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.