СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-09-27

🔴LIVE: Б.Бямба-Очир: Сүхбаатар дүүргийн засаг дарга Х.Болормаа иргэдээ шүүхээр залхаан цээрлүүлж байна

Нийтэлсэн
7 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
7 сарын өмнө

Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороонд Хятад иргэнд 21 га газар олгосон талаар олон нийтэд мэдээлснийхээ төлөө шүүхэд шалгуулж байгаа талаараа "Тэнгэрлэг Монгол" ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Бямба-Очир ба түүний өмгөөлөгчид мэдээлэл хийв.

"Тэнгэрлэг Монгол" ТББ-ын Гүйцэтгэх захирал Б.Бямба-Очир:

-"Тэнгэрлэг Монгол" ТББ-ын залуучууд Сүхбаатар дүүргийн 19-р хорооны нутаг дэвсгэрт булаг шандтай, ойн сав бүхий газар Хятад улсын иргэн 21 га газар авсан асуудлыг бид олон нийтэд мэдээлсэн. Энэ асуудлаар бид Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаад уг асуудлыг цуцлах, иргэдийнхээ аюулгүй орчинд амьдрах, ойн сав газраа хамгаалах зэргээр шаардлага тавьсан. Гэсэн ч иргэдэд үнэн зөв мэдээлэл хүргэсний төлөө Сүхбаатар дүүргийн Засаг дарга шүүхэд гомдол гаргасан байна. Үүнээс улбаалаад Иргэний шүүх, Эрүүгийн цагдаагийн байгууллагаас дуудаж залхаан цээрлүүлж байна. Энэ тал дээр миний бие маш их гомдолтой байна. 

Хан-Уул дүүргийн иргэдийн төлөөлөгч, Сайн намын дарга Б.Жагар:

-"Тэнгэрлэг Монгол" ТББ-ын захирал Б.Бямба-Очирын хийсэн зүйлийг дэмжиж байгаа. Миний хувьд Газрын тухай хуулийн дагуу мэдээлэл өгье. Сүхбаатар дүүрэг бол бусад дүүргийн адил жил бүр газар төлөвлөдөг. Үүний дагуу дүүргийн Засаг дарга дүүргийн иргэдийн хурлаар батлагдсан газруудад захирамж гаргах эрх үүсдэг. Тэгэхээр Х.Болормаа бол ардчилсан үзэлтэй, АН-аас удаа дараа сонгогдон Засаг дарга хийж, Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгчөөр ажиллаж байгаа хүн. Гэтэл өнөөдөр "Тэнгэрлэг Монгол" ТББ-ын захирал Б.Бямба-очир болон бусад залуус хуулийн хүрээнд арга хэмжээ авч ажилласан байтал түүнийг шалгуулж буй асуудалд иргэд гомдол гаргаж байна. Тиймээс энэ дарангуйлсан үзлээ татаж авах шаардлагатай гэж үзэж байна гэв.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

АРД
7 сарын өмнө
66.181.176.234

зуслангийн луйвраа болиоч энэ болормаа дарга. шарга морьтод байгаа хэдэн 10жил ямарч үйл ажиллагаа явуулдаггүй компаниудын газрыг хуулийн дагуу хураагаач. эс бөгөөс өөрт чинь хуулийн дагуу арга хэмжээ нисэж ирнэ шүү нэг сайхан өдөр.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.