Баянзүрх дүүргийн 8 дугаар хороонд байрлах нэгэн айлд 33 настай, эмэгтэй бага насны 3 хүүхдийн хамт угаартсан байдалтай амь насаа алдсан харамсалтай хэрэг өчигдөр буюу 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр бүртгэгджээ.
Иймд иргэд та бүхэн сэрүүний улирал эхэлж байгаатай холбогдуулан гэр, байшин, орон сууцандаа агаарын сэлгэлтийг тогтмол хийх, яндангаа хөөлөх, бүрэн шаталт дуустал яндагийн хаалтыг хаахгүй байх, пийшин зуухны онгорхой, цоорхой цууралтыг шалгаж бөглөх, угаарын хийн мэдрэгч суурилуулах, уг төхөөрөмжийн хэвийн ажиллагааг тогтмол шалгах, дохиоллыг салгаж унтраахгүй байх зэргээр угаарын хийд хордохоос урьдчилан сэргийлэхийг сэрэмжлүүлж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Манай МОНГОЛЧУУД чинь гал ,хөсөө ч түлж чадахаа болчихжээ ! Хүйтэний улирал эхлэхээр л ҮХЛЭЭ, УГААРТАЖ ХОРДЛОО ! гээд л зудын МАЛ шиг хиараад эхлэхиймаа !? Нөгөө ЧОЙ амбантаны хужаагаас оруулж ирэх гээд байгаа ТҮЛШ нь ид шидээ үзүүлээд эхлэв үү !?!
Нөгөө аймшгийн хор нь цөлмөөд эхэллээ дээ.яасан харамсалтай юм бэ.
Хавдар, машины осол одоо бас Угаартах гэдэг нэг үхлийн том шалтгаан болжээ. Яанаа монголчууд бидэнд амьд явах баталгаа алга.
Одоо Хортой түлшээр туршилт хийсэн сайд огцорж хариуцлага хүлээх ёстой
Хортой нүүрс бишүү..
Энэ балиар хортой нүүрсээ болиочээ хэдэн хүн угаартаж үхэх нь мэдэгдэхгүй амьд явах баталгаа алга гадаа явж байгаа хүмүүст хүртэл нөлөөлөх нь магдлалтай
ЭНЭ УЛС ЭНЭ ХОТ МУУ ЁР ЫН ГАЗАР БОЛЧЛОО