СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-09-26

Д.Мөнх-Эрдэнийн эхнэр Д.Баянжаргал: Шоронгоос нөхрийг минь суллавал лайв хийлгэхгүй гэж амлаж байна

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Шүүхээс иргэн Д.Мөнх-Эрдэнийг гэм буруутайд тооцож, нэг жил арван сарын хорих ял оноосон. Д.Мөнх-Эрдэнийг эхнэр Д.Баянжаргал Ерөнхий сайд болон Хууль зүй, дотоод хэргийн сайдад хандан арваннэгдүгээр сарын 5-наас өмнө нөхрийг нь суллаж, өвчтэй аав ээжтэй нь уулзуулахгүй бол Төв талбайд хүүхэдтэйгээ өлсгөлөн зарлана гэж мэдэгдэв.

Д.Мөнх-Эрдэнийн эхнэр Д.Баянжаргал:

-Миний нөхөр Даваагийн Мөнх-Эрдэнэ нь та хоёрын шууд удирдлагад хамаардаг ШШГЕГ-ын 413-р хорих ангид хэрэг хийгээгүй, хилсээр хоригдож байна. 

Нөхрийг минь та нар ар гэрийн нөхцөл байдал болон санал хүсэлтийг нь асуулгүйгээр НДЗШШүүхээс магадлагаа гардаж авсны маргааш нь харьяаллын бус, хаа байсан Зүүнхараагийн шоронлуу ачиж явуулсан.

Бие нь муу байгаа хөгшин настай аав ээж, энхрий бяцхан үрсийг нь бодож ар гэртэй нь ойр, хотын ойролцоо хорих ангид хуваарилах сэтгэл байсангүй юу? Улаанбаатар хотод ганц хүн шингээчих шорон алга уу?

Хэд хэдэн удаа хагалгаанд орж, өвдөж зовж яваа хөгшин настай аав ээжийг нь, энхрий бяцхан үрсийг нь бодоод хуулийн дагуу .

Үгүй бол . Ард иргэд маань дэмжих байлгүй…

Зүгээр л эр нөхөртэйгөө элэг бүтэн амьдармаар байна. . Санаа зоволтгүй.

Нөхөр маань аав ээж, эхнэр хүүхдүүдийнхээ хамт байхын тулд үгэнд минь орох байлгүй дээ.

Монгол Улсын иргэн Д.Мөнх-Эрдэнийн эхнэр Д.Баянжаргал гэжээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.