Сибирь хушны самрыг зохих зөвшөөрөлгүй тээвэрлэсэн гэх хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ.
Тодруулбал, иргэн Ж.Ө нь 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн Хар хорин зах орчмоос Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолоор Ховор ургамлын жагсаалтад орсон Сибирь хушны самар 84,8 кг буюу 3 шуудайг бусдаас худалдан авч, “Тоёота Аксио” маркийн тээврийн хэрэгслээр зохих зөвшөөрөлгүй тээвэрлэсэн гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт /Байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх/ зааснаар яллах дүгнэлт үйлдэж тус дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн.
Шүүхээс хэргийг хянан хэлэлцээд, шүүгдэгч Ж.Ө-г “зохих зөвшөөрөлгүйгээр ховор ургамал, тэдгээрийн үрийг худалдан авсан, тээвэрлэсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэжээ. Мөн шүүгдэгчээс гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Тоёота Аксио” маркийн тээврийн хэрэгслийн үнэ болох 2 сая 800 мянган төгрөгийг гаргуулж улсын орлого болгох, байгаль орчинд учирсан 41 сая 933 мянга 600 төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын санд шилжүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ungursun balarsan hogiin medee bichihee bolichihooch.
Нүүрсний хулгайн дэргэд энэ бол хөгийн жижиг юм ш дээ 41 саяаар торгоод байхдаа яахав дээ том хулгайч нараа 40 саяар торгодог биз дээ лаларын шүүх хууль шүү энэ хүнээс ямар ацыг нь авах юм
За энэ ч арай дэндэнээ. Самар тээвэрлэхэд зөвшөөрөл авах хэрэгтэй байдаг юм уу.
ingej bgaad ard tumen neg bosvol yagaad ch zogsohgui shu man lalaruudaa