ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, Үндэсний бөхийн салбарын хорооны дарга П.Сайнзориг Үндэсний их баяр наадмын шөвгөрсөн бөхийн Б сорьцоос допинг илэрсэн асуудлаар мэдээлэл өгөв.
ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг:
-Үндэсний их баяр наадмын бөхийн барилдаанд түрүүлсэн улсын арслан Б.Бадарчийн Б сорьцын хариу албан ёсоор ирсэн. Допинг хэрэглэсэн нь нэгэнт батлагдаж, нотлогдсон учир Үндэсний их баяр наадам зохион байгуулах салбар хороо хуралдаж, хуулийн хүрээнд асуудлыг ярина.
Спортын арбитрын шүүхэд хандсан гэсэн мэдээлэл харсан. Гэхдээ баяр наадмын тухай хуульд зааснаар бид арга хэмжээгээ аваад явна. Төрийн наадам бол монгол улсын дархлаа, оюуны баяр цэнгэл. Мөн дээрээс нь спортын шударга бус байдал гэдэг нь зөвхөн нэг хүний асуудал бус бусад 511 бөх хохирч байгаа асуудал. Нийгэмд ард түмнийг хоёр талцуулаад байж болохгүй.
Тухайн бөхийг ямар шийдвэрийг үндэслэж арбитрын шүүхэд хандсаныг мэдэхгүй байна. Энэ бол тэр хүний л асуудал. Ямар шийдвэр, үйл ажиллагаанд үндэслэж ингэж хандах болов гэдгийг ойлгохгүй байна.
Гэхдээ нэг зүйлийг нэмж хэлмээр байна. Олон жилийн ужгирсан эдгээр асуудлыг салгаж авч үзэх ёстой. Миний хувьд сүүлийн хоёр жилийн хугацаанд энэ асуудлыг хариуцаж байгаа. Допингийн шинжилгээ өгөхөд хэн нэгнийгээ өмнөөсөө оруулах, шээс солиулах асуудал байхгүй. Допингийн шинжилгээг хяналттай өгдөг болсон. Хоёрдугаарт ямар нэг эд зүйл авч ордог байсан асуудлыг цэгцэлсэн. Хуучин малгай, дээлдээ ямар нэг зүйл авч ордог зөрчил байсан. Одоо нэг удаагийн хувцастай, камерын хяналтын дор допингийн шинжилгээг өгч байгаа. Үүнд эргэлзэх шаардлагагүй гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Маш зөв төрийн наадмын салшгүй нэг хэсэг учир хатуу хяналгүй яахав! Харин одоо үнэн ялсан учир боломжоо хулгайлуулсан шударга бөхчүүдэд авах ёстой цолыг нь даруйхан өгч шударга ёсыг тогтоон, бусдын хүч хөдөлмөрийг хулгайлж байгаа хэнд гэсэн төр төмөр нүүрээ гаргаж гишгэх газаргүй болгох ёстойг харуул!!
Бадарч гуай шээс сольсон гэвэл шууд ялагдаж дэлхийд шившиг болно. Шинжлэх ухаан асар өндөр хөгжсөн өөрийн чинь шээс гэдгийг ДНК дор нь батлаад өгнө цаашаа яахав? Нөгөө "удгантан" тайгаа нийлж тэнгэр лүү шээх үү? Тэр дороо тэргүүлэх байх даа!