СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-09-26

МҮЭХ: Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 880 мянган төгрөг болгох шаардлагатай

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

МҮЭХ-оос 2024 оны улсын төсөвт тусгуулах саналын талаар мэдээлэл хийв. 

МҮЭХ Монгол Улсын Засгийн газраас 2024 оны улсын төсвийн төслийг авч хэлэлцэхдээ дараах зүйлүүдийг анхаарч тусгах саналыг хүргүүлжээ. 

  • төсвийн хөрөнгө оруулалтыг сайжруулах
  • хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлж ажлын байрыг тогтворжуулах
  • үнэ ханшийн өсөлтийг бууруулах
  • иргэд хөдөлмөрчдийн амьжиргаанд учирч буй хүндрэлийг богино хугацаанд арилгах 

Иргэд, аж ахуйн нэгжийн орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр

Цалин хөлсийг 50-иас доошгүй хувиар нэмэгдүүлэх, стратегийн тэргүүлэх боловсрол, эрүүл мэндийн салбарт ур чадварын болон ажиллах хүчний хомсдол бий болохгүйг анхаарч улсын дундаж цалин хөлснөөс 2 дахин нэмэгдүүлэх эх үүсвэрийг төсвийн төсөлд тусган хэрэгжүүлэх

-Тэтгэвэр, тэтгэмжийг иргэдийн худалдан авах чадварыг харгалзан нэмэгдүүлэх эх үүсвэрийг тусгаж хэрэгжүүлэх
-Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хороогоор ж, шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг 2024 оны төсвийн төсөлд тусган хэрэгжүүлэх, 2025 оны төсвийн төсөөлөлд нэг цагийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 ам долларт хүргэх.
-Төсөвт байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит байгууллагад төсвийн хэмнэлт, үйл ажиллагааны нэмэлт орлогыг цалин хөлс, олговор, нийгмийн хамгааллын зардалд зарцуулах,
-Төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгж, байгууллагуудын цалин хөлс, нийгмийн хамгааллын асуудлыг хамтын гэрээ, хамтын хэлэлцээрт тусгасан хөрөнгийн эх үүсвэрийг улсын төсөвт тусган хэрэгжүүлэх
-Ажилчдад хувьцаа эзэмшүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж холбогдох зардлыг улсын төсөвт тусгах

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, хөдөлмөрлөх эрхийг хангах чиглэлээр

-Ажлын байр олноор бий болгон нэмэгдүүлж хадгалах, хамгаалан ажиллаж буй аж ахуй нэгж байгууллагыг дэмжсэн төсвийн бодлого авч хэрэгжүүлэх
-Төсвийн хөрөнгө оруулалтаар хийх үйл ажиллагаа, худалдан авалтад үндэсний компаниуд болон үндэсний ажиллах хүчний оролцооны хувийг нэмэгдүүлэх
-Төсвийн байгууллагын ажилтнуудын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны зардлыг улсын төсвийн зардлын ангилалд тусгайлан тусгаж хэрэгжүүлэх
-

Нийгмийн хамгааллын баталгаа, түншлэлийг хангах чиглэлээр

-Ипотекийн зээлийн хүрээнд хямд өртөгтэй орон сууц барих хөтөлбөр, төслийг эдийн засаг, санхүүгийн бодлоготой уялдуулан үргэлжлүүлэн хэрэгжүүлэх,
-Зохиомол үнийн өсөлтөөс үүдсэн аж ахуйн нэгж байгууллага, иргэдэд учирч буй хүндрэл бэрхшээл, эдийн засагт үүсэж болзошгүй эрсдэлийг бууруулах хөрөнгийн эх үүсвэрийг улсын төсөвт тусгах
-Нийгмийн түншлэлийг бүх түвшинд хөгжүүлэх, нийгмийн тэгш байдлыг хангах, хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх тогтолцоог бэхжүүлэх хүрээнд Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван болон хоёр талт хороо зөвлөлүүдийн үйл ажиллагааны зардлыг улсын төсөвт тусган хэрэгжүүлэх
-Авлига, албан тушаалын гэмт хэргийн улмаас улсад учруулсан хохирлыг буруутай этгээдүүдээр нөхөн төлүүлэх замаар төсвийн хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэн иргэд, хөдөлмөрчдийн бодит орлогыг нэмэгдүүлэх арга хэмжээ авах

-Нийгмийн бүх салбарт тэгш бус байдлыг багасгах, байгалийн баялгийн орлогыг шударга, тэгш хуваарилах, тогтвортой бодлого хэрэгжүүлэх

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 жилийн өмнө
202.21.107.40

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг дахин дахин нэмэхээ болио.Манаач нар 500000 төг л авч байна.Дагаад нийгмийн даатгал нэмэгдээд ажилгүй сайн дурынхан төлж чадахаа байна шүү

Зочин
1 жилийн өмнө
103.57.92.76

Нагөө ахмадууд ерөнхий сайдад өгсөн тэтгэвэрээ 1-2 болгох шаардлаганы хариу нэхээчээ 10 сарын нэгэн боллоо өндөр дээр нэмчихээд бага дээр нь юу нэмлээдээ гомдол саналыг дахин дээж нь хүргэу өгөөчээ

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.