СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2023-09-26

SAVE ANGELS төслийн хүрээнд 2200+ нярайн амь насыг аварчээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 жилийн өмнө

JCI Монгол байгууллагын ТУГ төслүүдийн нэг болох Save Angels төсөл нь анх 2015 онд JCI Монгол байгууллагын гишүүдийн санаачлагаар Монгол улсад төрж буй нярайн эндэгдлийг буруулах зорилготойгоор хэрэгжиж эхлэсэн билээ.

Save Angels төслийг өнгөрсөн найман жилийн хугацаанд Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв, Амгалан амаржих, Өргөө амаржих, Архангай, Завхан, Говь-Алтай, Хөвсгөл, Орхон, Өмнөгвь аймгуудын нэгдсэн эмнэлэг зэрэг газруудад дутуу төрсөн нярайд нэн шаардлагатай 1.5 тэрбум төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмжийг хандивлаж, эх дэлхийдээ яаран ирсэн нийт 2200+ орчим нярайн амь насыг аварсан юм.

Энэ жилийн хувьд JCI Чэйрмэн салбарын гишүүдийн дэмжлэгтэйгээр Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлэгт 66.5 сая төгрөгийн үнэ бүхий 18 нэр төрлийн 20 гаруй тоног төхөөрөмжийг хандивлаж эхлүүлсэн.

Энэ удаад Төв аймгийн нэгдсэн эмнэлэгт 105.8 сая төгрөгийн үнэ бүхий 20 гаруй тоног төхөөрөмжийг JCI Монгол байгууллагын дэмжлэгтэйгээр хэрэгжүүлээ. Тус тоног төхөөрөмжийн багцад багтсан 2 ш инкубаторыг JCI Korea үндэсний байгууллагаас хандивлаж төслийн нээлтэнд удирдлагын багийн залуус оролцлоо.

Эх дэлхийдээ ирэх гэж яаран тэмүүлсэн бяцхан сахиусан тэнгэрүүдээ аврахын төлөө өгөөмөр сэтгэлээр хандив өргөсөн нийт хандивлагч нар болон Save Angels төслийг хэрэгжүүлэгч JCI Chairman салбар байгууллагын удирдлагын багийн залуустаа чин сэтгэлээсээ талархал илэрхийлье.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.