СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2023-09-26

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Чойбалсан чиглэлийн авто замуудын төслийг хэрэгжүүлнэ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дорнод аймгийн иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонсчээ.

Ерөнхий сайд “Шинэ сэргэлтийн реформ” илтгэлээ танилцуулж, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, түүний хэрэгжилт, үр дүн, эдийн засгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөв.

. Шинэ сэргэлтийн бодлого хэрэгжсэнээр анх удаа ДНБ жил бүр 10 их наядаар өссөн үзүүлэлтэй байна гэв. Мөн Боомтын сэргэлтийн бодлогын хүрээнд ирэх хоёр жилд Монгол Улс экспортын таван төмөр зам, гурван коридортой болно. Энэ нь зөвхөн баялгаа гадагш гаргах биш олон улсын ачаа тээврээс мөнгө олно гэсэн үг. Зөвхөн энэ шийдвэрийн хүрээнд ДНБ 120 их наяд хүрч тэлэх боломжтой. Дорнод аймаг Боомтын сэргэлтийн зүүн коридор учир төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, үр дүнд аймаг, орон нутгаас анхаарч ажиллах хэрэгтэйг тэмдэглэлээ.

Дорнод аймгийн иргэд тэтгэврийн зөрүү, малын хулгайн асуудал, орон нутаг дахь шүүх, прокурорын байгууллагын хүнд суртал, “Петрочайна Дачин Тамсаг” компанийн үйл ажиллагааг үргэлжлүүлэх эсэх, уул уурхайн компаниудын нөхөн сэргээлт, хөдөө орон нутаг дахь соёл урлаг, спортын салбарын ажилтнуудын нийгмийн хамгаалал, хөгжил, хөнгөлөлттэй эмийн хүртээмж зэрэг асуудлыг хөндлөө.

Мөн аймгийн цэвэр усны хангамжид анхаарч шугам сүлжээний шинэчлэлд шаардагдах төсөв хөрөнгийг шийдэх, дулааны шугам сүлжээг өргөтгөх, нийтийн аж ахуйн салбарын ажилчдын нийгмийн хамгааллыг сайжруулах, хөгжлийн бэрхшээлтэй хүний асран хамгаалагчийг цалингийн доод хэмжээгээр нийгмийн даатгалд хамруулахыг хүслээ.

Түүнчлэн Чойбалсанг хотын статустай болгох, Их бурхант цогцолбор орчимд олгосон хайгуулын лицензийг цуцлах, ”Шинэ хөгжил” цогцолбор сургууль, цэцэрлэгийн барилгын өргөтгөлийг шийдэх, Халхгол сум руу зам тавих, тус сумын халаалтын зуухны төсвийг шийдэх, багш нарыг хөнгөлөлттэй нөхцөлөөр орон сууцад хамруулах, Зүүн бүсийн үйлдвэр технологийн паркт дэмжлэг үзүүлэх,  авлигачдыг торгоод өнгөрөх биш ял шийтгэл оногдуулах,  хилийн зурвасыг тортой, хилийн цэргийг дронтой болгох хүсэлт илэрхийлэв.

Мөн"Шувуу" ажиллагааг эрчимжүүлэх, бүсийн оношилгооны төвийг томографийн аппараттай болгох, аймагт сувилахуйн сургууль байгуулах, хадланчдыг тариаланчдын нэгэн адил түлшний хөнгөлөлтөд хамруулах зэрэг санал дэвшүүлжээ.

Салбарын сайд нар холбогдох чиглэлээр иргэдийн асуултад хариулт өгөв. Тухайлбал, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар гэдгийг хэллээ. Мөн  Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ “Петрочайна Дачин Тамсаг” компанид өнгөрсөн хугацаанд хийсэн хяналт шалгалт, илэрсэн зөрчлийн мөрөөр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар мэдээлэл өгөв.

Ирэх оны төсөвт суулгах төслүүдэд иргэдээс санал авахад .  Мөн Чойбалсан хот доторх болон Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн авто замын их засвар, 1000 айлын орон сууцны хотхоны гадна дулааны шугам, Хэрлэн голын 217.6 у/м төмөр бетон гүүр болон   авто замын төсөв, Чойбалсан хотоос Баянхошуу боомт, Халхгол чиглэлийн 210 км авто зам, 240 ортой цэцэрлэг, 640 суудалтай сургуулийн барилгын төсвийг нэн шаардлагатай 10 төсөлд багтаалаа.

гэж Ерөнхий сайд хэллээ. Мөн “Шинэ хөгжил” цогцолбор сургууль болон 12-р сургуулийн барилгын өргөтгөл, орон сууцны дулааны шугам сүлжээ болон Чойбалсан чиглэлийн авто замын хөрөнгийг шийдвэрлэхээр болов. Түүнчлэн Халхгол сумын 85 жилийн ойг угтан загвар сум болгох төслийн ТЭЗҮ боловсруулах, Дорнод аймгийн иргэдийг орон сууцжуулах асуудалд анхаарч ажиллахыг Сангийн яам болон аймгийн удирдлагад тус тус даалгав.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.