Онцгой байдлын баг тамирчид, цэргийн холбоочдын мэргэжлийн цогцолбор тэмцээнд нийт 16 багийн 80 гаруй тамирчин, офицер ахлагч өрсөлджээ.
Тэмцээнийг хурдач радиотелеграфчин, цэргийн холбоочдын мэргэжлийн цогцолбор дасгал, радио илрүүлэлтийн “үнэг агналт”, GPS ашиглан зүг чиг, байрлал олох, электроникийн мэргэжилтэн гэсэн зургаан төрлөөр зохион байгуулсан юм.
Нийслэлийн Онцгой байдлын газрын Мэдээллийн аюулгүй байдал, программ хангамж хариуцсан мэргэжилтэн, дэслэгч Ж.Одгарав, кибер системийн төрөлд хувийн дүнгээр 92 оноо авч II байр эзэлсэн байна. Үндэсний аврах бригадын аврагч холбоочин, ахлагч Б.Билгүүн хурдач радиотелефафчин төрөлд амжилттай оролцон радиотелеграфчны I, ахлагч П.Хонгорзул II зэрэг авч амжилтаа ахиуллаа. Харин Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын холбоо, зарлан мэдээлэл хариуцсан мэргэжилтэн, ахлах дэслэгч Э.Отгонбаяр III зэрэг хүртэж, харин багаараа долоодугаар байрт жагсжээ.
Цэргийн холбоочин гэдэг бүх мэргэжлийн гол зангилаа болдог онцлогтой алба. Тиймээс энэхүү тэмцээнд оролцох нь цэргийн холбооны үндсэн арга техникээс суралцах, мэргэжлийн ур чадвараа сорих онцгой ач холбогдолтой. Түүнчлэн аль төрөлд анхаарал түлхүү хандуулахыг чиглүүлэх сургууль болж өгдгөөрөө онцлог юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.