БНХАУ-ын бүх нийтээр тэмдэглэх Үндэсний их баярын өдрүүдэд Замын-Үүдийн авто замын боомт амарна.
“Монгол-Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн дагуу БНХАУ-ын бүх нийтээр тэмдэглэх Үндэсний их баярын өдөр буюу 2023 оны есдүгээр сарын 29, 10 дугаар сарын 1-3-ны өдрүүдэд Замын-Үүдийн авто замын боомт амарна гэж Гаалийн газраас мэдээллээ.
Харин дээрх өдрүүдэд Замын-Үүд төмөр замын боомт олон улсын галт тэрэг цагийн хуваарийн дагуу ажиллах юм байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.