СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-09-26

Монгол тээвэрчид БНХАУ-аар дамжин Ази, Европ руу тээвэр хийнэ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Аялал жуулчлалын зорилгоор наймаас дээш хүний суудалтай тээврийн хэрэгслээр БНХАУ-ын Бээжин, Тяньжин, Хөх руу зорчигч тээвэрлэх боломжтой болов. 

Дэлхийн тээврийн сайд нарын гурав дахь удаагийн чуулга уулзалт БНХАУ-д зохион байгуулагдаж байна. Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт энэ үеэр Хятадын Тээврийн сайд Ли Шяопинтэй уулзаж

Ингэснээр захиалгат тээвэр буюу аялал жуулчлалын зорилгоор зорчих зорчигч тээвэрлэлтийг наймаас дээш хүний суудалтай тээврийн хэрэгслээр БНХАУ-ын Бээжин, Тяньжин, Хөх хот болон бусад хотууд руу хийх боломж нээгдэж байна.

Мөн монгол тээвэрчид БНХАУ-ын нутгаар дамжин Казакстан, Киргиз улсуудаар нэвтэрч Европын орнууд руу тээвэр хийх боломж бүрджээ. Үүнээс гадна далайн боомтоос эсхүл далайн боомт руу Хятад улсын нутгаар дамжин чингэлэг тээвэр хийх нөхцөл бүрдэж байна.

Дээрх боломжууд нээгдсэнээр эдийн засаг тэлэх, аялал жуулчлал хөгжих, тээврийн салбарт өрсөлдөөн бий болж тээврийн үнэ ханш буурах, импортын бараа бүтээгдэхүүний үнэ хямдрах гэх мэт олон ач холбогдолтой юм. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.