СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хөрөнгө оруулагчдыг дээрэмдсэн хэрэг хэзээ шударга шүүхийн өмнө очих вэ?

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 жилийн өмнө

Манай дарга нар ам л нээвэл гадны хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаална гэж ярьдаг “мода”-тай болоод жил тойрч байна. Монгол Улсад 20 мянга орчим гадны хөрөнгө оруулалтай аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж буй. Гэтэл тэднийг янз бүрийн байдлаар хууль хүчний байгууллагатай хамтарч тонон дээрэмддэгийг хууль зүйн сайд удаа дараа мэдэгдсэн.

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар “Монгол хүн “муухай монгол хүн” гэдэг нэрнээсээ салмаар байна. Монгол хүнтэй гэрээ хэлэлцээр, арилжаа наймаа хийсэн бол хийсэн шиг хийчихдэг имижийг бид гадны хөрөнгө оруулагчдад өгөх ёстой. Гадны хөрөнгө оруулалтгүйгээр хөгжсөн улс байхгүй. Хөрөнгө оруулагчдыг хохироосон хэрэг шударга шүүхийн өмнө очих ёстой” гэсэн. Мөн хөрөнгө оруулагчдыг дээрэмдсэн хэргийн жагсаалтыг гаргахаар болов. Засгийн газрын хуралдаанаар ч Хөрөнгө оруулалт худалдааны газрыг байгуулах шийдвэр гаргасан. Энэ бүгд хөрөнгө оруулагч нарын хууль ёсны эрх ашгийг хамгаалахад чиглэж буй бөгөөд Монгол Улс хөрөнгө оруулагчдэд ээлтэй байх имидж бүрдүүлж буйгаа зарлаад байгаа.   

Тэгвэл Монгол Улсын Засгийн газрын “том” амлаад байгаа гадны хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаална гэсэн бодлого шийдвэр “цаас”-наас цааш хэтрэхгүй байна гэж ойлгогдох нэг л жишээг дурдъя. БНСУ-ын иргэнээс “Монгол Хьюндай” эмнэлгийг дээрэмдсэн” гэх хэргийг мэдэхгүй хүн үгүй. Энэ талаар бичээгүй хэвлэл ч байхгүй биз. Ийн олон жил, сараар шүүхийн үүд сахиж буй Солонгос эмчийн энэ  хэрэг 3-4 дэхь удаагаа хойшиллоо. Хамгийн сүүлд энэ сарын 14-нд товлогдоод байсан ч дахиад л болсонгүй. Харин монголчуудад хамаг эд хөрөнгөө дээрэмдүүлсэн хөрөнгө оруулагч найдлага тасрахгүй хүлээсээр байгаа юм. Гэтэл шүүх процесс хэдэн жил дамнан үргэлжилж, өнөө ч элдэв шалтгаан арга саам тоочин сунжирсаар байгаа аж.

Монголчуудад эчнээ танил болоод буй эл хэргийг дахин сануулахад, “...ГССҮТ-д эрх бүхий албан тушаал хашиж явсан Д.Мөнхбат, хамт ажиллаж байсан эмч Д.Баасанжавтайгаа БНСУ-ын хөрөнгө оруулагч, “Ириүм” компанийн захирал эмч Ким Бу Собыг залилан хөрөнгийг нь завшсан. хэрэгт холбогдоод байгаа. Тодруулбал, хулгай луйврын замаар авсан эл тоног төхөөрөмжийг  Д.Баасанжавтай хамтран байгуулсан “Эм Би Жи Мед” ХХК-ийн хөрөнгө мэтээр бүртгэсэн. Д.Баасанжав нь Д.Мөнхбатыг “Эм Би Жи Мед” ХХК-ийн захирлаар ажиллахад “Монгол Хьюндай” эмнэлгийн дарга байжээ. Улмаар хамтдаа “Эм Би Жи” ХХК-ийг байгуулахад захирал нь болсон. . Д.Мөнхбат, Д.Баасанжав нарын үйлдлийн улмаас дэлхийн шилдэг мэс засалчдын нэг, хөрөнгө оруулагч БНСУ-ын нэр бүхий эмч Монголд үйл ажиллагаа явуулахаа больсон. Учир нь хөрөнгө оруулагч солонгос эмчийг хууль хяналтын байгууллагаар шалгуулах зэргээр дарамталсаар явуулсан” гэх мэтээр олон ноцтой баримт бичигддэг.

Түүнчлэн Д.Мөнхбат нар нь 2017 оны сүүлчээр өөрсдийн хамаарал бүхий хүмүүсийн эзэмшлийн “Эм Би Жи” ХХК-ийн нэр дээр эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан. Үүнээс нэг сарын дараа “Эм Би Эс Мед” ХХК-ийн харьяа “Монгол Хьюндай” эмнэлэгийн эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулжээ. Ингэж хууль бус аргаар БНСУ-ын иргэн Ким Бу Собын хамаарал бүхий компанийн эзэмшлийн “Эм Би Эс Мед” ХХК-ийн харьяа “Монгол Хьюндай” эмнэлгийн байрны гадна хаягийг “Эм Би Жи” болгон өөрчилсөн. Харин “дотор” нь өөрчлөгдсөн зүйлгүй. Ийм л амархнаар монгол эмч нар бүхэл бүтэн эмнэлэгтэй болж, Солонгос эмч хөөгдөж туугдаж өдгөө шударга шүүх хүсэмжилж сууна. Эл хэргийг . Одоо 27-нд гэж зарлажээ. Хууль зүйн сайдын хэлсэнчлэн хөрөнгө оруулагчид шударга шүүхийн өмнө очих уу, Монголын төр ээлтэй байх амлалтдаа хүрэх үү гэдгийг харах үлдлээ.

С.УЯНГА

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 26. МЯГМАР ГАРАГ. № 191 (7176)

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Сүрэнхүү
1 жилийн өмнө
66.181.188.154

Бузрын сүлжээ юмаа

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.