СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Шахмал түлш тээвэрлэх компанийнхнаас авлига нэхсэн даргыг шүүхэд шилжүүлэх нь

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
1 жилийн өмнө

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн өнгөрөгч долоо хоногт эрүүгийн 875 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас долоог нь шүүхэд шилжүүлэх санал гаргаж, прокурорын хяналтад хүргүүлжээ. Мөн эрүүгийн зургаан хэргийн холбогдогчдын хамаарал бүхий нийт 15 объектод нэгжлэг хийсэн байна.

Шүүхэд шилжүүлэхээр болсон долоон хэргийн нэг нь нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Ц.Цолмонд холбогдох үйлдэл аж. Тус газраас зарласан шахмал түлш тээвэрлэх ажил гүйцэтгэх тендерийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны даргаар тэрбээр ажиллахдаа оролцогч “Батсуурь тэгш хүрээ” ХХК-ийн удирдлагад 10 сая төгрөг өгвөл компанийг нь шалгаруулна, үгүй бол хаслаа гэх байдлаар хясан боогдуулж хахууль нэхсэн аж. Түүгээр ч зогсохгүй нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын мэргэжилтэн Батцэцэг гэдэг хүнээр дамжуулж авчирч өгөхийг шаардсан хэрэгт холбогдсон байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (4)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин уншигё
1 жилийн өмнө
202.55.188.117

Эмэгтэйчүүд удирдах албанд ажиллавал шудрага ёс тогтоно ухааны юм ярьдаг гарууд худлаа сэвдэг нь харагдаж л байгаа биз

Зочин
1 жилийн өмнө
202.9.40.59

Бүтэхгүй ээ. Хаа сайгүй авилга. Хуульчихмаар юм яршиг.

Зочин
1 жилийн өмнө
103.161.242.95

10s ih awdagshtee

Гантөмөр
1 жилийн өмнө
139.5.216.172

Даргын суудлыг зарж байгаа хүмүүсийг хамтад олж тогтоон шийтгэж байж хэрэгтэй

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.