СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2023-09-25

ИЗНН-ын даргын суудлын төлөөх дажин өрнөх нь үү

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
1 жилийн өмнө

Улсын дээд шүүхэд энэ сарын 18-нд Иргэний зориг, ногоон нам (ИЗНН)-ын даргаар УИХ-ын гишүүн асан Батын Батбаатарыг бүртгүүлэхээр тус намын төлөөлөл хүсэлт гаргаад буй.

Тус намын Үндэсний хороо өнгөрсөн зургадугаар сард хуралдаж, даргаар ажиллаж байсан, УИХ-ын гишүүн асан Г.Ганхуягийг өөрийнх нь хүсэлтээр чөлөөлж, Б.Батбаатарыг сонгосон юм. Гэтэл тус намын Сүхбаатар дүүрэг дэх хорооны дарга А.Баярхүү Улсын дээд шүүхэд өнгөрсөн баасан гарагт “Намын даргаар Б.Батбаатарыг бүртгүүлэх өргөдлийг хэн гаргасан нь тодорхойгүй. Их хурлыг эрх бүхий этгээд зарлаагүй, намын дүрмийн холбогдох заалтуудыг зөрчсөн тул бүртгэхээс татгалзаж өгнө үү” гэсэн агуулгатай гомдол гаргасан аж.

Намын дотоод хурлаараа асуудлаа шийдээгүй, нэгдсэн байр суурьт хүрээгүй учраас Улсын дээд шүүх мэдээж Б.Батбаатарыг ИЗНН-ын даргаар бүртгэхгүй. АН-ын тамга тэмдгийн маргаан нэлээд удаан үргэлжилсэнтэй адил үйл явц ИЗНН-д бий болж, даргын суудлых төлөөх бяцхан дажин өрнөх бололтой.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.