СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

“Сэлэнгэ ноёд” ХХК-ийн захирал Г.Буяндоржийг гэм буруутайд тооцжээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Нийслэлийн прокурорын газраас “Сэлэнгэ ноёд” ХХК-ийн захирал Г.Буяндорж нарын дөрвөн хүнд холбогдох хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж, шийдвэрлүүлсэн байна.

Тодруулбал, “Сэлэнгэ ноёд” ХХК-ийн захирал Г.Буяндорж, иргэн Ч.У, Д.Б, БНХАУ-ын иргэн Э.Х нар нь БНХАУ-ын “Т” ХХК, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК /ТӨХК/-тэй байгуулсан гэрээний урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 2.000.000 ам.доллараас авах зорилгоор хуурамч баримт бичиг ашиглан, төөрөгдөлд оруулж, “Дарханы төмөрлөгчийн үйлдвэр” ХК /ТӨХК/-өөс 1.200.258 ам.доллар шилжүүлэн авч, залилсан, “Сэлэнгэ ноёд” ХХК-ийн захирал Г.Б нь илт худал мэдээллийг олон нийтэд тараасан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.2, 13.14 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

Хэргийг тус шүүх 2023 оны есдүгээр сарын 25-ны өдөр хянан хэлэлцээд шүүгдэгч Ч.У, БНХАУ-ын иргэн Э.Х нарын гэмт буруугуйд тооцож,

Шүүгдэгч Г.Буяндоржоос гаргасан хохирол төлөх хүсэлтийг хүлээн авч, шүүх хуралдааныг есдүгээр сарын 29-ний өдрийг хүртэл хойшлуулсан байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (3)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 жилийн өмнө
59.153.115.37

Mash ih humuus ene huniig adgiin zalilagch amitan geel bdagiin . Unen l yum bna. Huuli shiuhiin baiguullaga etsest n neg shiidsen n boljdee. Gadaadiin hurungu oruulagxh nariig zalilagchdiin neg hereg shiidegdeh shivdee Boljdee

Зочин
1 жилийн өмнө
139.5.218.241

Ямар уддаг хэрэг бэ тухайн үедээ шийдсэн бол өдийд залуу насан даа ядрахгүй ял аа эдлээд гарцан байхгүй юу хөгширсөн хойно оо шоронд орно гэж хэцүү

ok
1 жилийн өмнө
66.181.183.123

hun luivardaaad bayan tansag amidraad baidag hunuuus yaj shono u taj chaddag yum bol doo

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.