СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Соёл урлаг | 2023-09-25

МУГЖ С.Жавхлан: Идэр насныхаа сүүлийн тоглолтыг домоглож хийхийг зорьж байна

Нийтэлсэн
7 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
7 сарын өмнө

МУГЖ С.Жавхлан “Дулаахан намар” тоглолтоо энэ сарын 30-ны өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулахаар болсон. Тоглолт 15 цагаас эхлэх бөгөөд МУГЖ С.Жавхлан нийт 37 дуу дуулна гэж төлөвлөжээ. 

МУГЖ С.Жавхлан:

-Миний хувьд уран бүтээл хийгээд 23 жил болжээ. 2003 онд хамгийн анхны тоглолтоо зохион байгуулсан. Уран бүтээлч хүн өөрийгөө мэдэрдэг. . Буриад, Халимаг, Өвөрмонгол гээд ахан дүүс маань тоглолтод маань хүрэлцэн ирж, бүтэн өдрийн хөтөлбөртэй тоглолт болно.

Морин хуурын чуулга оролцохоос гадна Төрийн соёрхолт Н.Жанцанноров гуай тоглолтын дуунууд дээр ажиллаж байгаа. Миний хувьд 200 орчим дуунуудаасаа 37 дууг шилж сонгосон. Хамгийн шилдэг гэх дуугаа дуулна. Тоглолт 15 цагаас тоглолт эхэлнэ.

Олон дуучид оролцох учраас яг хэн хэн тоглолтод оролцохыг тохироогүй байна.

"Дулаахан намар" тоглолтод үндэсний хувцастайгаа ирж Монголоороо омогших, бахархах сэтгэлийг төрүүлээрэй гэж уриалмаар байна.

Миний бие цаашдаа Хамаг монгол төслөө үргэлжлүүлнэ. Монгол түмнээ соён гэгээрүүлэх ажилдаа түлхүү орно гэж төлөвлөж байна.

Тоглолтын зохион байгуулагч:

-Ахмадууддаа зориулж халаагууртай суудалтай 2000 хүний хэсгийг бэлдсэн. Мөн тусгай хэрэгцээт хүмүүст зориулсан хэсэгтэй. Цагдаа болон хамгаалалтын баг гэж 500 хүн ажиллана. Цаг агаарын хувьд +15 хэмийн дулаан байна гэж тооцоолсон. Эмнэлэг, онцгой байдлын хэсэг цэнгэлдэх хүрээлэнд байрлаж ажиллана.

Гадаад улс орнуудад ажиллаж амьдардаг иргэддээ зориулж хаалттай группэд тоглолтыг шууд дамжуулна.
Тасалбарын хувьд үнийн хувьд 49 мянган төгрөг байна. Лайв стриймийн тасалбар 29 мянган төгрөгийн үнэтэй байна.

Төв цэнгэлдэхийн дүүргэлт хэмжээтэй. Энэ хүрээд тасалбараа борлуулна гэж тооцоолсон. гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (14)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
7 сарын өмнө
66.181.186.238

Ёстой гоё болох байх даа

Зочин
7 сарын өмнө
66.181.176.116

Хайртай дуучин минь тоглолтод нь амжилт хүсье. Нээрээ л хүн бүрийн хувьд амьдрал жаргал зовлон хайр нь дуунд чинь багтдаг, тэгээд л дуучнаа өөрийнхөө ухаан санаа, оюун бодлын нэг хэсэг болгочихсон

Зочин
7 сарын өмнө
202.55.188.88

Сайхан дуулдаг билетээ хаанаас авах вэ

Зочин
7 сарын өмнө
202.55.188.88

Сайхан дуулдаг билетээ хаанаас авах вэ

Зочин
7 сарын өмнө
66.181.181.90

Хайртай дуучиндаа амжилт хүсье хамгийн гол нь эхнэр охин 2 оо хамт дуулуулбал маш их баярлах бна эр хүнийг эхнэр хүүхэд нь чимдэг шүү баярлалаа

Зочин
7 сарын өмнө
202.126.89.93

Амжилт хүсье, гоё тоглолт болохнээ үзнээ

Зочин
7 сарын өмнө
202.126.89.93

тасалбараа хаанаас авах вэ

Зочин
7 сарын өмнө
66.181.183.248

Дарханд ирвэл заавал үзнэ

Зочин
7 сарын өмнө
66.181.160.30

Зохиолын дууны ханхүүд арвин сайхан амжилт хүсэн ерөөе Эгч нь маш их хүндэлж явдаг

zochin
7 сарын өмнө
202.55.188.100

MUiin niitiin.zohioliin duunii noen orgil Jabhlan Baysgalan 2 too bayrlalaa.Hezeech iim duu hooloi dahin davtagdahgui ee.ard tumeen bugdeeree shan toglolt uzeerei.

зочин
7 сарын өмнө
103.10.22.156

Эрдэнэчимэгтэйгээ хамт дуулахыг хүсэж бна

зочин
7 сарын өмнө
103.10.22.156

Ханьтайгаа хамт дуулаачээ

ОЮУНЦЭЦЭГ
7 сарын өмнө
59.153.114.156

Mundag duuchin bainga duug n sonsoh durtai amjilt saihan bvhniig hvsii

Оюун
7 сарын өмнө
66.181.160.78

Жавхланг байнга дэмжиж байдаг. Тоглолтыг нь үзэж чадахгүй юм байна. Уран бүтээлийн өндөр амжилт хүсье.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.