СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Спорт | 2023-09-25

М.Бадарчийн Б сорьцын хариу эерэг гарч, допинг хэрэглэсэн нь тогтоогджээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Улсын баяр наадамд ес даван түрүүлсэн улсын арслан М.Бадарч сэргээшийн төрлийн бодис хэрэглэсэн болох нь баталгаажжээ.

Баяр наадмын үндэсний бөхийн салбар хорооноос 2023 оны наймдугаар сарын 21-нд улсын наадамд шөвгөрсөн 32 бөхийн А сорьцоос шинжилгээ авахад нэг бөхөөс допинг илэрсэн гэж мэдээлсэн. 

Үндэсний их баяр наадмын барилдаанд түрүүлж, Улсын арслан цол хүртсэн М.Бадарч энэ сарын 4-ний өдөр допингийн "Б" сорьцын шинжилгээ өгөх хүсэлтээ албан ёсоор гаргаж,  байна.

Дэлхийн допингийн эсрэг агентлагаас допингийг бүх цаг үе, тэмцээний үе, зарим спортын үед хориглох бодис гэж ангилдаг байна. Харин бүх цаг үед хориглодог эмийг S1-S5 болон M1-M3 гэсэн төрөлд хуваадаг. Тэгвэл метенолон нь S1 буюу анаболик стеройдод хамаардаг бодис аж. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.