Адуундаа яваад сураггүй болсон иргэний цогцсыг 12 өдрийн дараа, 7 метрийн гүнээс олж аймгийн Цагдаагийн газарт хүлээлгэн өгчээ.
Баян-Өлгий аймаг, Цэнгэл сум. 09.09-ний өдрийн 11:00 цагийн орчим малчин Т нь адуундаа явна гэж гэрээсээ гараад сураггүй болжээ. Түүний унаж явсан морь нь 09.12-ны өдөр гэрээс нь 2 км-т Ховд голын эргээс олдсон тул усанд осолдсон байж болзошгүй тухай дуудлага есдүгээр сарын 12-ны өдрийн 10:15 цагт Онцгой байдлын газарт иржээ.
Дуудлага мэдээллийн дагуу эрэн хайх ажиллагааг 09.12-ны өдрөөс 09.20-ны өдрийг дуустал нийт 9 хоног зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул зогсоосон юм. Гэсэн ч ар гэрээс нь эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлэх тухай хүсэлтийг есдүгээр сарын 21-ний өдөр дахин хүлээн авчээ.
Улмаар Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлэг, Ховд аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид есдүгээр сарын 24-ний өдрийн 08:00 цагаас Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын харьяат малчин Т/47 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан байна. Ингээд мөн өдрийн 15:05 цагт гэрээс нь баруун урд зүгт 4 км зайтай “Арал толгой” гэдэг газар, “Ховд” голын эргээс 20 метр зайтай 7 метрийн гүнээс цогцсыг олж аймгийн Цагдаагийн газарт хүлээлгэн өгчээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.