СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Дөрвөн хүүхдийн асуудалд хамтарсан баг ажиллаж байна

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Цахим орчинд бага насны дөрвөн эрэгтэй хүүхдийн дүрс бичлэг тархаж, олны эмзэглэлийг төрүүлээд байна. Тус асуудлыг шалгахаар хамтарсан баг гаргасан байна. 

Тус бичлэгийг хийж олон нийтийн сүлжээнд байршуулсан иргэн Цагдаагийн байгууллагад мэдүүлэг өгсөн байна. 

Бичлэгт дурдагдсан 6-8 насны нэр бүхий хүүхдүүдийг олж тогтоосон ба Цагдаагийн байгууллагын хүүхдийн асуудал хариуцсан алба хаагчид Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, хэлтэстэй хамтран хүүхэд хамгааллын холбогдох ажил, арга хэмжээг зохион байгуулж байна.

Иймд цахим сүлжээнд тавигдсан мэдээлэл ул мөргүй устахгүй, урт удаан хугацааны турш цахим хаягуудаар түгээгддэг тул энэ мэт зохисгүй агуулга бүхий зураг, бичлэг харсан бол "ekids" цахим хуудсаар дамжин "Internet Watch Foundation/IWF/"-т мэдээлж, устгуулах, холбогдох байгууллагад нэн даруй мэдээлэхийг цагдаагийн байгууллагаас уриалав. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (3)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 жилийн өмнө
66.181.182.45

Яандаа ямар бузарын нийгэмрүү орчихвоо энэ хүүхдүүд яаж хүмүүжихээрэй ингэж явдаг байна аа

Зочин
1 жилийн өмнө
202.126.89.86

Энэ бол нийгмийн гаж үзэгдэл газар авсны том дохио яанаа

Зочин
1 жилийн өмнө
66.181.184.36

Бузартчихсан монгол улс. Дээр суудаг лаларууд нь ичихгүй худлаа шаана. Гүрийнэ гэдгийг бол утгаар нь шаана. Доорх амьдрал нь хүүхэд дайрж алах, хүүхдийг амьдаар нь шатаах, хүчиндэх гээд гарах гарахгүй бузар хэргүүд улсаар дүүрчихсэн. Тэгээд хэсэг шуураад л мартана. Нөгөө ламхайнуудыг мартчихсан. Хүүхдийн засан хүмүүжүүлэх газрыг нэн даруй барьж хорих ял цаазын ялыг сэргээх хэрэгтэй. Ардчилсан америкт ч гэсэн цаазын ялыг гүйцэтгэж байна. Японд ч бас цаазын ялтай. Орост хятад 2 хөрш маань ч гэсэн цаазын ялтай. Цаазын ялыг сэргээ хөдөлгөөн жагсаал хиймээр юм байна даа. Үхсэн тэр НҮБ чинь хоолгүй африктаа л тусалдаг юм байгаа биз. Монголд бол түй ч хамаагүй.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.