СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

“Капитал”-ын А.Ариунболдын хэргийг Дээд шүүх хэлэлцэхгүй

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
1 жилийн өмнө

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх бүрэлдэхүүн өнгөрсөн долоо хоногт “Капитал” банкны удирдлагаар ажиллаж байсан хүмүүст холбогдох хэргийг тус банкны эрх хүлээн авагчдын гаргасан гомдлыг үндэслэн хэлэлцэх, эсэхийг шийдвэрлэв.

Тус банкны эрх хүлээн авагч, хохирогчоор тогтоогдсон М.Адилбиш дээд шүүхэд гомдол гаргасан бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1-1 дэх хэсэгт заасан хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах үндэслэлд хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан гомдол хамаарахгүй тул уг хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзав.

Нийгмийн болон Эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгийг байршуулж байсан “Капитал” банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан А.Ариунболд, гүйцэтгэх захирлын орлогч Б.Янжин, дэд бөгөөд Зээлийн газрын захирал С.Дэлгэрцэцэг нарт холбогдох хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн гуравдугаар сард хэлэлцсэн билээ. Улмаар Б.Янжин, С.Дэлгэрцэцэг нарын үйлдлийг “Гэмт хэргийн шинжгүй” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон.

Харин гүйцэтгэх захирал асан А.Ариунболдыг банкны төлбөрийн чадварыг алдагдуулсан гэм буруутайд тооцсон бөгөөд шүүх бүрэлдэхүүн түүнийг гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, үлдэх хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлснийг харгалзан хоёр жилийн хугацаагаар тэнсэн харгалзах ял шийтгэснийг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэвээр нь үлдээсэн билээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Иргэн
1 жилийн өмнө
66.181.161.233

Мөнгө маш ихээр шаасан хулгайч гоё юмаа тэрбум тэрбумаар нь шаачихаад л 2.жил тэнсэн мөнгөгүй иргэн бол шорон

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.