ОБЕГ-ын харьяа 112 дугаар ангийн харуул, дэд ахлагч Д.Баярбаасан есдүгээр сарын 23-нд гудамжинд таталт өгөн, хэвтэж байсан иргэний амь насыг аварчээ.
Тодруулбал, тэрээр 11.00 цагийн үед ажлаасаа харих замдаа Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны “Буянт-Ухаа-2” хотхонд 60 орчим насны эрэгтэй зүрх нь өвдсөний улмаас таталт өгөн унасан байхтай таарчээ. Ингээд түүнд анхны тусламж үзүүлэн, амь насыг эрсдэхээс авран хамгаалсан байна. Улмаар Түргэн тусламжийн баг ирж тухайн иргэнд булчин суллах тариа хийн, иргэнийг гэрт нь хүргэж өгчээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.