Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт орших төмөр замын 25-р км-ын 1-р зуутад ижил бус түвшний огтлолцол бүхий хонгилон гарцыг барьж байгуулжээ.
УБТЗ-ын 10 машин техник, 120 гаруй төмөр замчид ажиллаж, уг гарцыг хоёр хоногийн хугацаанд барьж дууссан байна.
"УБТЗ" ХНН-ийн дарга Х.Хэрлэн, Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж нар хамтын ажиллагааны хүрээнд хоёр талын хөрөнгө оруулалтаар хонгилон гарцыг хийснээр төмөр замын аюултай бүсээр нэвтрэх тээврийн хэрэгсэл, ард иргэдийн амь нас аюулгүй байдал бүрэн хангагдах юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.