СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-09-05

ГЭР ХОРООЛЛЫН ШУГАМД ХОЛБОГДСОН УС ТҮГЭЭХ БАЙРУУДЫГ АВТОМАТЖУУЛАХ ТӨСӨЛ ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 жилийн өмнө

Монгол Улсын Засгийн газар болон АНУ-ын Мянганы сорилтын корпорац (МСК)-ын хооронд байгуулсан II Компакт гэрээний дагуу хэрэгжиж буй Усны салбарын тогтвортой байдлыг хангах төслийн хүрээнд гэр хорооллын ус хангамжийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, зардлыг бууруулах зорилго бүхий УСУГ-ын шугамд холбогдсон ус түгээх байруудыг автоматжуулах ажлыг хэрэгжүүлж байна.

Уг ажлын хүрээнд Улаанбаатар хотын 6 дүүрэгт байрлах шугамд холбогдсон, гар ажиллагаатай, айл өрхийн хэрэглэгчдэд үйлчилдэг болон ачилтын нийт 180 ус түгээх байрыг автоматжуулахын зэрэгцээ УСУГ-ын одоогийн ашиглаж буй 151 автомат буюу ухаалаг ус түгээх байрыг шинэ системд нэгтгэн удирдах программ хангамжийг хөгжүүлж, узель, гадна, дотор цахилгаан хангамжийг шинэчилж, иж бүрэн автоматжуулах тоног төхөөрөмжийг дагалдах сервер, компьютер, хэрэгслийн хамт нийлүүлж, суурилуулах юм.

МСК-аас санхүүжүүлэн хэрэгжүүлж буй аливаа төслийн нэгэн адил уг ажилд ч мөн Олон улсын санхүүгийн корпорацын Гүйцэтгэлийн стандартууд болон МСК-ын бусад дүрэм журмыг баримтлан ажиллах шаардлага тавигддаг.

Үр дүнд нь Улаанбаатар хотын гэр хорооллын 6 дүүргийн нийт 51 хорооны иргэд УСУГ-аас түгээж буй унд ахуйн стандартын шаардлага хангасан усыг 24/7 цагаар авах боломжтой болсноор гэр хорооллын ус хангамжийн хүртээмжийг нэмэгдүүлээд зогсохгүй уг үйлчилгээг үзүүлэхэд тус байгууллагаас зарцуулж буй өндөр зардлыг бууруулах юм.

Хэрэгжилт: 2023-2026 он (баталгаат засвар үйлчилгээний хугацааг хамруулав).

Оролцогч талууд: УСУГ, МСК, Монголын Мянганы сорилтын сан, Монголын Мянганы сорилтын сангийн Хөтөлбөрийн менежментийн зөвлөх Тетра Тех компани, Гүйцэтгэгч Эйч Ти Эл компани

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.